|

2500 га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна

2500 га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна


Хангай сумын 2500 га бэлчээрт энэ сарын 12-ны өдрөөс эхлэн үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулж байна.
Уг ажлыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас авсан 5 тн бактержуулсан будаагаар хийж байгаа аж. Үлийн цагаан оготно хамгийн их тархсан Тэрх багийн 1200 га талбайд 2.5 тн будаа, Чандмана багийн 1300 га талбайд 2.5 тн будааг тус тус хуваарилан 36 малчин, ажлын хэсгийн 11 хүн ажиллаж байгаа ажээ.

0 сэтгэгдэл