|

Архангайд хаврын тариалалт эхэллээ

/МОНЦАМЭ/.Архангай аймгийн тариаланчид 2019 оны хаврын тариалалтаа 05 дугаар сарын 04-нийөдөр эхлүүллээ.Тариаланчдыг хошуучлан Төвшрүүлэх сумынулсын ургацын хошой аварга "Бага хангай” ХХК болон "Онцын булаг" хоршоод үр тарианы тариалалтаа хийж байна.

Энэ онд аймгийн хэмжээнд 9680 га талбайд үр тариа, 2500 га талбайд ногоон тэжээл, 1500 га талбайд тосны таримал,380 га талбайд төмс, 144 га талбайд хүнсний ногоо тариална.Хаврын тариалалтад зориулж 1373 тн үрийн будаа, 210 тн шатахуун, 820 тн бордоо, 45 тн ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа төлбөртэй, хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Мөн 5721 ширхэг бэсрэг алим, чавга, чацарганы суулгац, зарим нэр төрлийн хүнсний ногооны үрийн дэмжлэг хөнгөлөлттэй үнээр, зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.


0 сэтгэгдэл