|

Архангай айсагт зуншлага сайн байсан ч хадлангийн гарц тааруу байна

 

Архангай айсагт зуншлага сайн байсан ч хадлангийн гарц тааруу байнаАрхангай аймагт энэ сарын 25-ны байдлаар малчид түвшинд 16.1 мянган тн өвс, 260 тн гар тэжээлийг бэлтгэн аваад байна. Ихэнх нутгаар зуншлага сайтай боловч хадлангийн гарц бага, уулын нуга, жалга судаг, модны хаяа чөлөөнөөс бэлтгэж байгаа ажээ.

Өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэн өвөл, хаврыг эрсдэлгүй даван туулах зорилгоор Аймгийн ИТХ-н хурлаар сум бүрт 10 га тариалангийн талбай шийдвэрлэж, мөн 12 сумын иргэн аж ахуй нэгжид 16 тн ногоон тэжээлийн үрийг хөнгөлөлттэй олгож аймгийн хэмжээнд нийт 2546.7 га талбайд тэжээлийн ургамал тариалж өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Аймгийн 19 сумын 101 багийн 3.7 сая га бэлчээрт 17.2 мянган малчин болон мал бүхий өрхийн 5.3 сая толгой малыг өвөлжүүлж, хаваржуулах бэлтгэл ажлыг хангана. Энэ сарын цаг уурын мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага сайн. Бэлчээрийн ургамлын өндөр 5-15 см байна гэж гарчээ. Засгийн газрын тогтоолын дагуу энэ онд малчдын түвшинд 80.0 мянган тн байгалийн хадлан, 1300 тн гар тэжээл, аймаг, сумдын аюулгүй нөөцөд 1400 тн өвс, 670 тн тэжээл, бэлтгэн нөөцлөхөөр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна.

Б.Гэрэлт-Од


1 сэтгэгдэл