|

ТАРИАЛАНЧИД ТУРШЛАГА СУДЛАВ

 

ТАРИАЛАНЧИД ТУРШЛАГА СУДЛАВАрхангай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас "Талбайн өдөрлөг"-ийг энэ сарын 27-нд Өлзийт сумын Байшир багийн Бүрдний хөндийд үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэс уйльямс" ХХК-ийн тариан талбайд зохион байгуулжээ. Зургаан жилийн өмнө байгуулагдсан тус компани нь сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай техник, тоног төхөөрөмжтэй болсны дээр тариан талбайгаа хашаажуулсан байна.

Тариалангийн талаар төрөөс баримталж буй бодлого чиглэл, ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж байгаа ажил, үр сорт, хөрс, ургамал хамгааллын талаарх мэдээлэл өгч, сүүлийн үеийн газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй техник, тоног төхөөрөмжийг танилцуулах, харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр тус компанийн үтрэмийн хадгалалт, хамгаалалт, зохион байгуулалт зэрэгтэй тариаланчид танилцжээ.

Тус өдөрлөгийг 2018 оны намрын ургац хураалтын бэлтгэл ажилтай холбогдуулан аймгийн тариалан бүхий сумдын 50 гаруй тариаланчийг хамруулсан бөгөөд энэ ажилд ХХААХҮЯ, Дархан хотын Ургамал газар тариалангийн хүрээлэн хамтарчээ.

Энэ жил Архангай аймаг тариалангийн талбайгаа 14000 га-д хүргэж 23 хувиар нэмэгдүүлэхээр ажилласан ч 6-р сард гантай байсны улмаас 10 гаруй хувиар нэмэгдүүлж тариалалт хийжээ.

Б.Гэрэлт-Од


1 сэтгэгдэл