|

А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ

"Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлсөн А.Баярцэцэг Стивен Сигалынд уригдсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл мисс бүсгүй Сигалынд зочилсон байна. Тэрбээр энэ тухайгаа "Багш гэж хэн бэ гэж бодогдлоо. Багш хүн чамд аливааг яаж хийхийг зааж өгөхгүй байж болох ч алийн хэдийнэ чадах чансаатай дотоод "би"-г чинь сэртэл нь сэгсэрчих урам зориг, итгэл найдварын галыг асаадаг хүн юм шиг санагдлаа. Энд байх өдрүүдийн богиныг мартаж эрхэм багш нар мэт ах эгч нараасаа залуу хүмүүс зөв хүн байж, зөв зүйл хийж, зөв амьдарч, зөв нөхдөөр хүрээлүүлж зорилго мөрөөдөлдөө хүрэх тухай сургааль мэдлэгийг нь сонсож суух юутай сайхан. Гэртээ халуун дотноор хүлээж авч байгаа Стивен Сигалд баярлалаа. Тэмцээнээс эхлээд л танилцсан цагаас хойш төрсөн дүүдээ тусалж байгаа юм шиг л сэтгэл гаргаж дэмждэг эрхэм эгч Батсүхийн Эрдэнэтуяа даа маш их баярлалаа. Бас ийм сайхан хүмүүстэй анх холбож өгсөн хайрт найз Х.Бадамгэрэлдээ баярлалаа. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдгийг чамаасаа мэдэрч байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.
                                                                                                                azjargal.mn

1 547 сэтгэгдэл