|

Үлийн цагаан оготно 683.2 мянган га бэлчээрт тархжээ

Үлийн цагаан оготно 683.2 мянган га бэлчээрт тархжээ

/МОНЦАМЭ/.Ургамал хамгаалал эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготны тархалтын тандалт судалгааг хийхэд, аймгийн хэмжээнд 683.2 мянган га бэлчээрт тархсанаас 271.3 мянган га бэлчээрт байгаль орчинд халгүй технологиор уг мэрэгчтэй тэмцэх шаардлагатай гэж гарчээ.

Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 40.0 мянган га бэлчээрт уг мэрэгчтэй тэмцэх ажлыг зохион байгуулна. Цаашид сум орон нутгийн удирдлага, малчдын оролцоог нэмэгдүүлэх,жил бүр үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх, уг арга хэмжээнд хөрөнгө санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцааг үзүүлж,идэвх санаачилгатай ажиллах шаардлагатайбайгааг ХХААГ-аас мэдээллээ.


7 сэтгэгдэл