|

МАН-ын 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл

МАН-ын 60 тэрбумын 90 минутын бичлэгийн бүрэн тэмдэглэл

Г.Доржзодов: ГЭРЭЭ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД МОНГОЛЫН ХЭРЭГЛЭГЧДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЧЭЭР АВНА

Намайг Г.Доржзодов гэдэг улс төр судлал, стратегийн чиглэлээр гадаадад сураад ирсэн.  Мотерс судалгааны байгууллага 2014 онд Нийслэлийн намын хорооны дэргэд үүсгэн байгуулагдсан. Үйл ажиллагааны гол зорилго нь нэгдүгээрт, Нийслэлийн намын байгууллагын дэргэд явагдаж байгаа судалгаа шинжилгээний ажилд  хөндлөнгийн хяналт, мониторинг хийх, үр дүн баттай эсэхийг шалгах үүрэгтэй. Хоёрдугаарт,  2016 оны сонгуулийг угтаад улс төрийн болоод сонгуулийн кампанийн хийсэн бүхий л ажлуудыг судалгаа шинжилгээний аргачиллаар хийж байна. Одоохондоо улс төрийн судалгаа тойргийн судалгаа, хамгийн гол зүйл нь математик загварчлал буюу статистик арга. Жишээлбэл, тухайн тойрог дээр өнгөрсөн сонгуулийн түүх нь ямар байсан бэ. Сонгогчдын хэлбэлзэл нь саарал, хар масс ямар байсан талаар судалж түүнийг нь тогтоох юм. Нэг ёсондоо сонгуулийн төсөв хөрөнгийг хавтгайруулж цацах биш харин зорилтот хэлбэрээр цацах зорилготой.

М.Энхболд: Статистик, математик загварчлал гэдэг нь өмнөх сонгуулийнх ямар байна вэ гэдгийг харах гээд байгаа юм уу?

Г.Доржзодов: Тийм. Тойргийн тулгамдсан асуудал нь юу юм. Ямар шалтгаанаар сонголтоо хийх зэргийг гаргаж ирээд. Энэ жил 2016 онд гарсан хувиас хэлбэлзэхгүйгээр сонголттой байх тойрог гэдгийг тодорхойлсны үндсэн дээр тухайн тойрог дээр их хүч хаяж ажиллах уу, бага хүчээр ажиллах уу гэдгийг харж уян хатан, мэдрэмжтэй байх. Үндсэндээ судалгаа шинжилгээний ажил аливаа сонгуулийн ажлын нүд, чих нь болж явдаг. Бусдаас түрүүлж алхах гарц нь юм. Үүн дээр хариуцлагатай ажиллах хэрэгтэй гэж бодож байгаа. Ихэнх нь гадаадад сургууль төгссөн бакалавр, магистр зэрэгтэй найм, есөн залуу бий. Улс төр судлал, стратеги, социологийн чиглэлээр мэргэшсэн залуучууд.

Масс медиа группийн  ерөнхий танилцуулга. Дөрвөн том стратеги баримталж ажиллана. Олон улсын сүлжээнд тулгуурласан Монголын масс медиа үүрэг өгөөд дийлэнх нь гадны компаниуд давамгайлж байгаа учраас ерөнхий стратегийг барьж байна. Видео, нэгдсэн агуулгын, дата тур, твейлд метур гэсэн агуулгыг барьж ажиллаж байна. Дэлхийн болон Монголын масс медиаг ерөнхийдөө таван компани зах зээлийг нь эзэлж байгаа. Бүх контент агрегатын эрхийг авна. Эдгээр компаниудын жишгээр ажиллана. Одоо Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх телевиз болон салбар бүрийн эрхийг авч цааш нь түгээнэ. Жишээлбэл TV5, UBS зэрэг сувгуудын үйлчилгээ эрхэлсэн контентийн агентыг үзүүлж эхэлнэ. Мөн олон сувгийн IP tv, кабелийн телевизүүдийн чиглэл дээр видео стратегийг  барьж ажиллана. Хуучин ашиглаж байсан сонин, сэтгүүл, цахим сэтгүүл гэсэн үндсэн гурван чиглэл рүүгээ контентын стратегийг барьж ажиллана. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэвлэл мэдээллийн бүх салбарууд гаднаас авч байгаа эх сурвалжийн контентийг стратегийн түвшинд барина. Ингээд телевизүүд цаашдаа ямар үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь контентоос хамаардаг учир үүнд их анхаарч байгаа. Мэдээж нэгдсэн агуулгатай, контент, стратегитай болчихсон бидэнд дата тур маш их хэрэгтэй. Нэг талаараа намын бүх мэдээллийг өндөр нууцлал бүхий хадгалж, хамгаалах архивуудыг үлдээх утгаараа явах хэдий ч нөгөө утгаараа улс хоорондын стратегийн геополитикийн хувьд том статусуудыг хадгалж цааш нь дамжуулж байх хэрэгтэй. Энэ нь стратегийн том үйл ажиллагаа юм. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллүүдийг хадгална. Үүн дээр мониторинг хийнэ. Гурван бүтцээс шалтгаалан төрийн оюун ухаан гэсэн загварчлал үүсэх. Энэ чиглэлээс эхлэх нь зүйтэй. Төр нь өөрөө тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг систем байх ёстой. Дэлхийн болон Монголд масс медиа чиглэлийн том хэмжээний байх ёстой. Түгээлт мониторингийн системийг сонгуулиуд дээр хоёр, гурван шаттай хийж үзэж байсан. Яаж масс медиа мониторинг хийх ёстой вэ гэдгийг 2012-2013 онд хийж байсан. Мэдээллийн аюулгүй байдал мониторингийн чиглэл дээр том компанитай гэрээтэй ажиллах ёстой. Захаасаа гэрээгээ байгуулаад эхэлсэн.

Энэ компанитай  анхан шатны гэрээ байгуулсан. Компани юу хийх вэ гэхээр Монголын бүх цахим хуудаст мониторинг хийнэ. Олон нийтийн сүлжээ буюу 65 сая хэрэглэгчдэд мониторинг хийнэ. Телевиз болон видео мониторинг хийх загварчлал гаргасан. Дэлхийн хэмжээний болон Монголын бүх цахим орчинд  монголын бүх медиа мониторинг хийнэ. Энэ дөрвөн зарчмынхаа  стратегийг явуулснаар  Монголын хөрсөн дээр мэдээллүүдийг цэгцтэй хүргэнэ. Энэ олон мониторингийг ашигласнаараа олон дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж болно. Урд нь бид олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж туршиж байсан.Одоо ажиллаж байна, ирээдүйд ч ажиллах болно. Дэл­хийн өнцөг булан бүрт байгаа монголчуудыг нэгт­гэхийн тулд skyper тел опе­ра­торуудтай нэгд­сэн. Том хэмжээний медиа контент хаустай мэдээллийн гэрээ хийсэн тохиолдолд Монголын хэрэглэгчдийн мэдээллийг хүчээр авна гэсэн үг. Нэгдсэн сүлжээ үүсгэнэ. Linked in буюу дэлхийн сүлжээн дээр үүсгэе гэсэн бодол байна. Яагаад гэхээр Ардын намын бүх гишүүд дэмжигчдийн мэдээллүүд олон улсын стандартад нийцсэн, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байх. Энэ бүх явагдаж байгаа процессуудад мониторинг хийгдэж байх ёстой. Шинээр нэмэгдэж байгаа зүйл гэвэл зурган мэдээллүүдийн нэгдсэн сүлжээ үүсгэх. Сүүлийн үед цахим хэрэглэгчид фото маягаар мэдээллээ авч байгаа. Wikipedia санд Монгол Ардын нам, Монгол Ардын намын хорооны тухай бүрэн эхээр нь тавина. Мэдээж comment, тухайн грүпп дээр хийсэн зүйл дээрээ хяналт тавина, устгал нууцлал  хийнэ. Нууцлал гэдэг нь бид урд нь аттак хийдэг байсан. Аттак биш бусад хүмүүст харагдахгүй арга хэмжээг авна.

Энэ компани нь өөрөө санал тавьсан нь устгахгүйгээр танай Монголын бүх  фэйсбүүк хэрэглэгчдэд харагдахгүй байдлаар хийж өгье. Устгавал хууль зөрчөөд байна. Иймд харагдахгүй байлгах л арга хэмжээ авъя гэсэн. Эзэн нь өөрөө харин харна.

 

А.Ганбаатар: СОНГУУЛЬ БОЛОХТОЙ ХОЛБООТОЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА, СОНГУУЛИЙН ХОРООНЫ  БОДЛОГЫГ НАМЫН БОДЛОГООР ЯВУУЛСАН

А.Ганбаатар: Хууль зөрчөөд үүнийг хийнэ гэх юм бол үүнийг хийж болно. Өртөг нь өндөр.  Өндөр нууцлалыг хамгаалах хамгаалалтыг довтолгооны олон улсын баг ажиллана. Өмнө орон нутгийн сонгуульд гэрээ байгуулсан байгаа. Үүнийгээ сунгаад  google-ийн хайлтын хяналтын систем дээр хэн юу хайж байна гэдгийг 2010-2011 онуудад авч байсан. e-mail-ын нэгдсэн сүлжээгээр мэдээллээ тарааж байна. Хэвлэл мэдээллийн салбарт видео групп үүсч байгаа учраас хэвлэл мэдээллийн зөвшөөрөл болон эрхийн бичгүүдээ авсан. Монголынхоо нэгдсэн 220 сайтыг хамарна. Видео, бичлэгүүдийг нийгэмд чиглэсэн нэвтрүүлгүүдийг бас оруулна.

Теле маркетинг давхар явна. Бидний үүрэн телефоны юнител, мобиком, скайтел, жи-мобайл зэргээр мессеж зар сурталчилгаагаа явуулна. Сүүлийн үед эрч аваад байгаа skype, viber, vivelive гэх зэргийг хамтарч ажиллах тал дээр ярьж байгаа. Энэ бүгд дээр сурталчилгаа болон мониторингийг хийж ажиллана. Эдгээрт эсрэг талын хүмүүс ямар байр суурьтай байна вэ гэдгийг харахаас гадна, нийгэмд зар хүргэж болно. Яагаад 60 секунд гэсэн бэ гэхээр үндсэн манай стратеги бүгдийг нь жаран секундэд багтааж ажиллана. Маш хурдан, том агуулгатай. Гол стратеги дэлхий масс медиа контентийн нэгдлийг үүсгэх, түүнд тохирсон стратеги хийх. Давхар дата сүлжээг үүсгэх. Хяналт систем хийх гэсэн дөрвөн үндсэн үүрэг байгаа. Энэ зөвхөн эхлэл.

А.Ганбаатар: Нийс­лэлийн намын байгуул­лагын 2016 онд шат шатны сонгуульд оролцох стратеги төлөвлөгөө. Энд бүтэц зохион байгуулалтыг схемийг хийсэн. Манайхан болохоор доошоо унадаг схем хийсэн байсан, одоо довтолгодог схем хийж байна. Өмнө нь намын бүтэц, сонгуулийн схемийг хархад сайн байгаагүй. Гэхдээ ганц­хан энэ цэнхэр ажил бай­на. Сонгуулийн сур­тал­чилгаа менежмент түв­шинд ганцхан энэ ажил­ладаг байсан. Үүнийг  манайхан ерөн­хий менежерийн хэм­жээнд үүнийгээ сонгуу­лийн схем ажиллаад бай­на гэж ойлгоод байна. Одоо бол улс төрийн бодлогын  түвшинд Нийслэлийн намын түвшинд нийслэлийн хороо болон бүх шатны юмнууд нь орж байна. Энд дандаа бодлогын юмнууд орж ирнэ. Сонгууль болохтой холбоотой хууль хяналтын байгууллага, сонгуулийн хорооны  бодлогыг намын бодлогоор явуулсан. Улс төрийн технологийн түвшин гэж байгаа ерөнхий стратегич гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энэ бүгд тусдаа. Ерөнхий стратеги хүний гол үйл ажиллагаа нь бохир үйл ажиллагаа хийх. Бохир технологиудыг бүгдийг нь хийнэ.Тусгай бүлэг бохир үйл ажиллагаа хийх. Одоо бүгдээрээ бүх аргаа хэрэглэнэ. Сонгууль үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө яаж явах ёстой юм бүгдийг нь бүх хүмүүстээ тараагаад нэгдсэн хэмжээгээр ажиллуулаад эхэлнэ. Гэхдээ үндсэн чиглэл нь юу вэ гэхээр ерөнхийд нь удирдан зохион байгуулах мөртлөө зөвхөн бодлогыг нь өгөөд байна гэсэн үг. Бодлогынхоо дагуу хяналтаа ерөнхий менежерээр хийлгэнэ. Д хэсэг нь нэр дэвшигчийн баг гарч ирнэ. Сонгуульд ерөөсөө үндсэн дөрвөн чиглэл байгаа эднийг л ганцаар нь ойлгоод алдаад байдаг. Одоо бол бодлогоо гаргаад хар пиараа хийдгээрээ хийгээд. Тусдаа байна. Ерөнхий менежер нь хар пиараа ч хийх гээд, бодлогоо ч хийх гээд,  үйл ажиллагаагаа явуулах гээд байдаг. Намын л бүтэц гэсэн үг. Хар пиарын бодлогын асуудлаа эд нар хийх хэрэгтэй. Хууль хяналт дээд түвшинтэй харилцах, намын бодлого чиглүүлэх, Үйл ажиллагааг жигдрүүлэх зэргийг бодлогынхон авч байгаа. Ерөнхий менежерүүд нь айлуудаар орох, сурталчилгаа хийх үүргийг хариуцна. Нэр дэвшигчийн багтай бодлогын багтай бүгдээ­рээ хамтдаа нийлж ажил­лах хэрэгтэй. Эдгээрийг л бие биенээсээ хамаа­рал­­тай болгох гээд нэгд­сэн системээр ажил­лах юм. Дур дураар нь байлгахгүй. Бидэнд сургах хугацаа бага байгаа. Ийм байдалтай явуулаад байхгүй. Нэр дэвшигч нарыг сонгон шалгаруулаад ажиллуулна гээд байгаа схем рүү давхар оруулна. Олон улсын олон сонгуулиудад хэрэглэгдсэн бүтэц. Үүн дээр бид судалгаа хийсэн. Орос, Герман гэх мэт олон газрыг судалсан хэрэгжүүлж үзээд. Энэ нь бүтэц зохион байгуулалттай, схемтэй байлгая гэсэн.

 

Ц.Сандуй: АГЕНТЛАГ, ЯАМ, ТАМГЫН ГАЗАР, ХУУЛЬ ТОГТООХ ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛУУД ЯМАР ӨРТӨГТЭЙ БАЙХ ВЭ

Ц.Сандуй: Санхүү­жил­тийн төлөв­лөлт хийсэн. А.Ганбаатар тү­рүүнд нь хэлж бай­сан. Ирээдүйн болом­жоо үнэлэе гэж. Бүх хү­мүүсийн судалгааг авсан. Одоо байгаа агентлаг, яам, тамгын газар, хууль тогтоох гүйцэтгэх албан тушаалтнуудын бүх албан тушаалуудыг гаргаад авсан байгаа. Энэ дээр хэн ажиллах вэ. Ямар үнэ өртөгтэй байх вэ гэдэг нууцлалтай байх хэрэгтэй. Чи яг энэ дээр очих юм бол доороо таван хүн олоод. Тэр таван хүнтэйгээ санхүүжилтээ босгож таарна. Ийм нууц даалгавар өгнө. Бүгд дотроо ойлгомжтой задарна. Санхүүжилтийн нэг, хоёр, гуравдугаар схем гэж байгаа. Нэгдүгээр схем бол бүх гишүүдийн татвар хураамж, хоёр дахь нь сонгуульд нэр дэвших хүмүүсийн татвар хураамж, дээр нь хандив. Сонгуулийн үед ашиг сонирхолтой байгаа компаниудын хандив зэрэг орно. Ингээд бүгд задарна. 46 мянган гишүүн байгаа гэж тооцоод сонгуулийн  хураамж. Ийм хүмүүсээс ингэж авдаг гэдгээ тооцоолсон байгаа. УИХ-д нэр дэвшигчид зуун сая төгрөг, нэгдсэн хуралд 50, дүүрэгт 30, хороо болон Засаг дарга бол 10 гээд задлаад явна. Томилогдох албан тушаалд сонгуульд гээд бүгдийг нь хийсэн. Мэргэжилтнүүдийг  харин оруулаагүй. Гэхдээ байгууллагад доод тал нь хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, санхүүгийн нягтлан, дэд дарга, дарга гэснийг нь үнэлээд. Эртхэнээс хүмүүсээ байршуулахад л тодорхой. Одоо Ардчилсан намынх ч гэсэн тодорхой байсан. Баахан анкет өгчихсөн тэрийгээ харж байгаад ажилд томилоод байсан. Бид мэдээж бүгдийг нь солино шүү дээ. Тэгээд тэр бүх хүмүүсээ ажил төрөлтэй болгоё гэсэн санаа. Нэг ёсондоо хөрөнгө босгох барууны систем, практикт хийх хэрэгтэй.

М.Энхболд: Тийм орон олон байна уу?

Г.Доржзодов: Европын орнуудад хэд бий. Нэг ёсондоо таксаар квот өгөөд байна. Билет өгч байна гэсэн үг.

 

А.Ганбаатар: НИЙСЛЭЛ ДЭЭРЭЭС 60  ТЭРБУМЫГ БОСГОЖ БАЙГАА

Ц.Сандуй: Энэ бүгдийг тооцоход хэд гэж тооцлоо?

А.Ганбаатар: Нийслэл дээрээс 60  тэрбумыг босгож байгаа. Том намын хэмжээнд одоо таныг зөвшөөрөөд яг энэ чиглэлээр санхүүгийн схемийг хий гэх юм бол бид хийхэд бэлэн байна. Санхүүгийн схем гэж өөрөө их олон сарын ажил. Схемээ хийгээд, ажиллах схемээ бэлдээд дараа нь хураалтыг яаж нуух вэ гэх асуудал явдаг. Энийг үзүүлээд зөвшөөрөл өгөөд за наадахаа хий гэх юм бол бид хийж эхэлнэ. Ардчилсан намын нэг алдсан юм боломжоо өөрсдөө зарчихсан. Үүнийгээ аль хэдийнэ зарчихсан. Хийгээд мөнгөө авчихаад, чадварлаг боловсон хүчин биш мөнгө өгсөн болгоныг нь аваад одоо бүгд унаж байна. Бид яах ёстой вэ гэхээр жишээ нь хууль эрх зүйн хэлтсийн дарга, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн гэсэн хүмүүстэй л бид харилцана. Энэ хүн дээр л ганцхан мөнгө нэхнэ, энэ гурвын анкетыг заавал нам дээр авна. Түүнээс биш мөнгө өгсөн хүн болгоныг дэвшүүлэхгүй. Гэхдээ тэдэнд боломж бий. Дараа нь энэ ажлыг хийж чадах юм уу, үгүй юу. Засгийн газар намын явж байгаа үйл ажиллагаа улс төрийн ажил өөрөө боловсон хүчингүй бол бид үйл ажиллагаан дээрээс унаад эхэлнэ. Сая Ардчилсан намын Э.Бат-Үүлийн унаж байгаа нь үүнээс хамааралтай. Бид үүнийг сайжруулаад чадвартай боловсон хүчин тавиад, чадваргүйг нь явуулах хэрэгтэй.

М.Энхболд: Өөр ярих юм юу байна?

Одоохон даргаа дууслаа. Энэ бол гадаадаас мөнгө босгох. Бусад нам гадаадын хөрөнгө оруулагчид танай нам гарах юм бол Тавантолгойн ийм юм хийе гэсэн зарим нэг зүйлүүдийг гадаадад мөнгө угаах маягаар  санхүүжилт босгоё гэсэн бодлого байгаа. Үүнийг бид ярилцъя гэж бодож байна.

Мөнгөний тухай яръя гэж бодоод байна. Намын 90 жилийн ойгоор дамжуулаад дэвсгэр болгоод гаргая.

А.Ганбаатар: Өнгөө эртхэн сонгохгүй бол намууд өрсөж сонгох гээд байдаг. Бид 90  жилийнхээ ойгоор сонгосон өнгөө аваад тэр чигт нь сонгууль руугаа авч оръё. Хүний сэтгэл зүй гээд өнгөний томьёоллууд байдаг. Өнгийг Монгол, Орос дээр судалсан. Гуравхан өнгө сонгогдоод байна. Цагаан, улаан шар, улаан.Цагаан, улаан өнгө нь эрч хүч, энэрэл хайр, ялагдашгүй агуу байдлын нийлбэр. Шар нь мөнхөд мандан бадрах, аз жаргал баяр баясгалан бүтээлч сэтгэлгээний нийлбэр. Өнөөгийн нийгэмд  ард түмэн бизнесийн салбарынхан 2016 оны сонгуулиар ямар улс төрийн хүчин гарах нь гол биш. Бүтээлч, чадварлаг нийгэм Монголын хөгжлийн бизнесийн орчныг сайжруулах, айл гэрт аз жаргал авчрах боломжийг авчирсан тийм нам бүлгийг сонгоно гэсэн хандлага тогтоогдоод байгаа. Франц, Япон, Хятадын гурван эрдэмтний нийлсэн судалгаагаар өнгө бол хүнд шууд 60 хувь мэдээлэл өгдөг.

Цагаан, улаан өнгө дээр бид хээг хэрхэн оруулж өгч байгаа вэ гэхээр Монголд үндэсний үзэл өндөр байгаа. Өмнө нь ямар нэгэн хээтэй самбар мэтийн зүйл явж байгаагүй хээ бол сонирхол татдаг, дууддаг. Жишээ нь: Оросын тамирчдын олимпийн хувцас нь хээтэй. Энэ өөрөө сайхан бэлгэдлийг авчирдаг. Монголчууд өөрөөсөө хээ, зүйр цэцэн үг олон зүйлийг бэлгэддэг учраас энэ жил хөгжлийн төлөө гэдэг утгаараа олон зүйл байхгүй нэгдсэн  нэг хэлбэрийн явна. Улаан цагааны хослол, шар улааны хослол үзүүлье.

М.Энхболд: Ингээд  зэрэгцүүлээд харахад улаан цагаан өнгөний хослол өндөр харагдаж байна. Улаан шарыг хүн гоё өнгө гэж хардаг ч энэ хоёрыг зэрэгцүүлэхэд цагаан улааны хослол нь хамаагүй хүчтэй харагдаж байна. Энэ бол их зөв хийж байна. Дээд талын  гурван самбарыг хойно зэрэгцүүлээд харахад ч гэсэн.

Ц.Сандуй: Ойн баярын тараах материалаа яг ингэж хийлгэх гээд захиалах гэж байгаа.

М.Энхболд: Шар нь хамаагүй хүнд тусаж байх шиг байх юм.

А.Ганбаатар: Ардчилсан нам цагаан, цэнхэр хоёрыг сонгох гээд байгаа. Бид урьтах хэрэгтэй байна. Хэрвээ бид урьдчилаад өнгөний мессеж өгчих юм бол тэд нар орж чадахгүй, за больё болохоо байлаа гээд. Хүмүүст сайн эерэг энерги өгөх өнгө нь цагаан улаан хоёр, шар улаан хоёр байна.

М.Энхболд: Наадахыг чинь дээр бас ярьж байсан. Улаан бол хамаагүй хүнд хүрдэг. Эд нар чинь манайхыг улаан гэсээр байгаад манайд улаан өнгөө алдчихсан.

А.Ганбаатар: Өмнөх жилүүдэд манай самбарууд долгионтой байдаг байсан. Зүгээр л гоё хээ тавиад өгөх хэрэгтэй. Тэгвэл хүмүүс юу хийчихсэн юм бол гээд харна. Хээ тавьсан газар хаана ч байхгүй. Хээг харвал хөгжин дэвжих гэх мэт гоё юмнууд гарч ирнэ. Бас хий дэмий рекламын юмнууд хийгээд хэрэггүй. Эд бол яг хүнд хэрэгцээтэй учраас тавьсан. Түүнээс сонгоод тавьчихсан зүйл ердөөсөө ч биш. Гал, үзэг, түлхүүрийн оосор, аяга ямар учиртай юм бүгдийг нь бодож хийсэн. Мөнгө багатай учраас 2016 оны сонгуульд илүү зардал гаргахгүй байх хэрэгтэй.

Уриа үг дээр бид ярьж байгаа. Нийгэм өнөөдөр ганцхан боломжийг л нэхээд байна. Ард түмэн байртай байх байсан, ажилтай, зээл аваад боломж байхгүй гээд бүх боломжийг нь Ардчилсан нам байхгүй болгочихлоо гэж байна. Харин Монгол Ардын нам байхдаа энэ бүхнийг байлгасан шүү гэдгийг яриад эхэлж байна. Одоо бид түүнийг эргүүлж олгох ёстой. Алдагдсан боломжийг эргүүлэн авчиръя. 2016 оны сонгуульд бол би байхгүй. Хэдхэн үгнээс бүтсэн, далд утгатай биш уриаг эрж байгаа. Шууд хүнд ойлгогдохоор, хүүхэд ч ойлгохоор. Алдагдсан бүх боломжийг эргүүлэн авчиръя гээд. Энэ үгээ цааш нь задлаад  явна. Хамгийн гол нь боломжийг гэдэг үгийг оруулж байгаа юм.

Ц.Сандуй: Аливаа улсын хөгжлийг хотын хөгжлөөр нь хүмүүс хөгжилтэй улс гэж яриад байна. Улсын хөгжлийн түлхүүр нь хотоо л сайхан хөгжүүлье гэсэн санаа.

А.Ганбаатар: Бид тэр хүмүүсийн яриад байгаа алдагдсан боломжийг хадгалах хэрэгтэй байна. Алдчихсан тэр боломжит зүйлүүдийг Монгол Ардын нам авчрах юм байна гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгж хэлэхэд эргээд Монгол Ардын нам нээрээ ийм байсан шүү гэж бодно. Алдсан бүх боломжоо эргүүлэн авчирцгаая гэхэд л болох гээд байна.

 

М.Энхболд: ЭВГҮЙТВЭЛ НААДУУЛ ЧИНЬ БАС ЭВГҮЙ ШҮҮ ГЭЖ ЮМ БОДОГДУУЛЖ БАЙГАА

Ц.Сандуй: Нэр дэвшүүлэх эрхийг таны дээр хэлсэнчлэн хот, нам гэдгээрээ шийднэ шүү гэсэн дээр нэмэх зүйл байна. Нийслэл дээр хүчээ төвлөрүүлэх боломж бидэнд гарна. Дээд шатны байгууллага Нийслэлийн намын хорооноос одоо гарч байгаа бодлого стратегийг дэмжүүлж өгөөч гэж танд хүсэлт тавимаар байна. Дүүргийн намын хорооны дарга удирдах ажилтнуудаа боломжоор хангаж зарим нэг нөхдийг түрүүн  ярьсанчлан бужигнуулах нь хаашаа юм гэхдээ нэг чичирхийлүүлж, айдсыг нь хөдөлгөмөөр байна. Айдсын менежмент явуулахгүй бол дур дураараа дургиад байна.

М.Энхболд: Жишээ нь удирдах зөвлөлийн хувьд Ховдын даргыг намаас хөөсөн. Дундговийн даргатай хариуцлага ярих гэж байна. Говь-Алтайг чи яв гээд явуулсан. Тэгэхээр энэ аймгийн дарга нарт юм бодогдуулж байгаа. Эвгүйтвэл наадуул чинь бас эвгүй шүү гэж.

Ц.Сандуй: Түрүүнд үүдэнд явж байхдаа яриад байсан нэг нөхөр буруу нөлөө үзүүлээд байгаа гэж хэлж байсан шүү дээ. Тэр хүнд акцент өгвөл яасан юм бэ гэсэн бодол байна. Доод хүмүүстэй би уулзсаны үндсэн дээр яриад байна. Олон хүнтэй уулзсан. Ажиллахад хүнд арга барилтай, ганцаарчилсан тоглолттой, хэцүү хүн.

Төрийн бус байгууллага, оюутны холбоо, залуучуудын холбоо гэж байна.

М.Энхболд: Хотын залуучуудын холбооны дарга Баярхүү болчихсон юм уу?

Ц.Сандуй: Баярмагнай явахдаа түр үүрэг гүйцэтгэгчээр тавьчихсан юм.

М.Энхболд: Хурлаа хэзээ хийх юм?

Ц.Сандуй: Чуулганы дараа хийх гээд байна. Эдний чуулганыг та хэзээ хийхээр байна?

М.Энхболд: Номтойбаяр би хийе гэж байсан. Одоо болъё бараг хоёр жил шахуу явчихаад ер нь хамгаалж бүтэхгүй юм гэж байна лээ.

Ц.Сандуй: Хамгийн замбараагүй байгаа нь удирдлагагүй. Сая хэн  ирээд Баяраа бид гурав Залуучуудын холбоон дээр очиж салхинд гарч уулзсан.

М.Энхболд: Номтойбаяр хэлэхдээ Амарбаясгаланг тавьчихвал аль аль талдаа зүгээр болов уу гэсэн. Амарбаясгаланг сургуулиас нь дуудъя. Ирчихсэн байгаа л даа. Одоо ерөөсөө явуулахаа болъё. Оюун-Эрдэнэ бол Харвард гээд явна биз.

Ц.Сандуй: Миний тулах хүч бол Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдын бүлэг, залуучуудын холбоо байна. Бидний төлөвлөгөөгөөр энэ хоёр дээр гол ачаалал байна.

М.Энхболд: Хотын эмэгтэйчүүдийн дарга чинь хэн гэсэн бэ?

Ц.Сандуй: Саранцэцэг.

М.Энхболд: Оюутны дарга нь хэн юм?

Ц.Сандуй: Ган-Эрдэнэ. Дараа нь фракцуудын тооноос хамгаалахгүй бол болохгүй. Нэг хэсэг яагаад ажлаа сулруулсан бэ гэхээр. Та бүтээлч намын хороо гээд хэлчихсэн чинь хүмүүс атаархсан байдлаар хандаж, ганц нэг дайралтууд ирсэн. Тэр болгоныг яриад яахав. Орсон хүн болгон таныг муу хэлэх гээд байна. Үүнийг л няцаагаад өгөх юм бол дахиж ярихгүй. Яриад л байх юм бол түймэр шиг газар авна энэ ёстой бүтэхгүй нөхөр байна гээд.

 

НӨГӨӨДҮҮЛ ЧИНЬ ОДОО Ц.САНДУЙГ ОРОЛДВОЛ ЭВГҮЙ БОЛЧИХЛОО, НЭР ХҮНД АВЧИХЛАА ГЭНЭ.

М.Энхболд: Наадах чинь тэр улсуудын буруу биш аймаар үнэтэй юман дээр оччихсон. Маш олон хүний амь амьдрал дээр нь чи дарчихаад байгаа. Би ингээд дээгүүр нь байна. Тэр улсуудын зүрхэн дээр дарчихсан, зүрх нь цохилмоор, булигламаар байдаг чи дарчихлаар. Нийлж л энийг алъя гэнэ. Чи өөрөө л түүнийг зохицуулах хэрэгтэй. Тэрнээс дээрээс мянга Ц.Сандуй сайн гэж хэлээд нэг хэсэг л явна. Тэгэхээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх. Нөгөөдүүл чинь одоо Ц.Сандуйг оролдвол эвгүй болчихлоо, нэр хүнд авчихлаа гэнэ. Өөрийнхөө дархлааг бий болгох хэрэгтэй.

Ц.Сандуй: Тийм. Энэ тал дээр төлөвлөгөөтэй байгаа. Танилцуулах олон зүйл байсан даанч та жаахан яараад байх шиг байна. Тэр бүгд дэс дараагаараа, нууц пиарийн төлөвлөгөө байгаа. Сандуй нийслэлийн хорооны пиар гээд.

Санхүү бүрдүүлэх, санхүүгийн схемд дэмжлэг үзүүлэх. Схем дээр хамтарч ажиллаад  нэгдсэн том санхүүгээ босгоно. Намаараа нэгдэж санхүүгийн нэгдсэн зохион байгуулалтад ормоор байна. Хэвлэл материал хүртэл энд  хийгээд тараахдаа нэрийг нь солиод хий гэмээр байна.

 

М.Энхболд: БИ НАМЫН БАЙРНЫ ГАДАА ИРЭЭД, ТЭРЭНД НЭГ ЦҮНХТЭЙ ӨГӨӨД ОРУУЛСАН ШҮҮ ДЭЭ ГЭСЭН ГОМДОЛ ГАРААД БАЙНА

М.Энхболд: Хотын санхүү нэг байж болно. Аймаг бол арай болохгүй. Зайтай, тусдаа үйл ажиллагаа явуулдаг.

А.Ганбаатар: Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс хандивын мөнгө. Намаас суртал­чилгааны мөнгө авдаг хэрнээ хандиваар ирсэн мөнгийг хусчихаад байна. Тэгээд худлаа хэлээд байна. Иймд нэгдсэн зохион байгуулалтад  оруулна. Тэгээд өөрийн­хөө пиарыг хийж, гар дээр тараах мөнгөө аваад явах. Ер нь бол мөнгөө нийлүүлж байж сонгууль чинь явна шүү гэдгийг нам дээрээс нь хийгээд явмаар байна. Нэгдсэн зохион байгуулалтаар хямгатай сайн, зөв гарцаар.

М.Энхболд: Одоо нэг юм гараад байгаа нь 2012 оны сонгуульд би тэдэн төгрөг өгсөн тэр мөнгө хаашаа орсон бэ. Би намын байрны гадаа ирээд, тэрэнд нэг цүнхтэй өгөөд оруулсан ш дээ. Тэгээд тэр хүн чинь тийм гомдол санал тавиад  байна ш дээ. Чи тэр мөнгийг нь яасан юм бэ, чи тэр мөнгийг нь түүсэн юм уу гэхээр царай нь барайгаад ирдэг.

Ц.Сандуй: Би тэрийг чинь мэднэ. Яаж үрэн таран хийж байсныг. Ямар ч замбараагүй яваад л хэцүү байсан.

Багийн аюулгүй байдал хуулийн хамгаалалт хамгийн хэцүү нь. Удахгүй хүмүүс том  том юм хөндөөд эхэлнэ. Тэр үед бидэнд хуулийн  байгууллагын хамгаалалт хэрэгтэй.

А.Ганбаатар: Сайн залуучууд болохоор мөнгө өгсөн ч ирэхгүй юм. Айгаад байна.

М.Энхболд: Одоо тэр айдас багасна. 2012 оны сонгуулийг бодоход гадаад орчин шал өөр болсон. Ардын нам чинь юм дуугардаггүй байсан чинь одоо өөр болж гээд наашаа хараад байна. Бид зөв ажиллаж чадах юм бол за тэгээд. Ялагдах нам руу гүйж очдог хүн гэж байдаг юм уу, ялах магадлал өндөр дээр очно. Хүмүүс наашаа харчихсан байгаа. Одоо гүйж ирдэг болно. Тэр гүйж ирэхийг бид нар л хийнэ. Бид өөрсдөө зөв хийвэл. Хүмүүс за энэ гарцаагүй юм байна гэж бодно.

 

Ц.Сандуй: БИД НАР ХАР МАШИН РУУ ЮМ ХИЙХ АРГАА ОЛЧИХСОН Ш ДЭЭ

Ц.Сандуй: Бид нар хар машин руу юм хийх аргаа олчихсон ш дээ. Тэр лүү юм хийлгэхээр, эртээд сонгуулийн асуудал гаргахад чинь тэндээс эхлэлтэй. Тэгээд нөгөөдүүл чинь айгаад бид нар болиулсан. Тэгээд л зогсоолгосон. Утсаар яриад л зогсоосон.

А.Ганбаатар: Саяхан манай IT-гийн залууг Дорнодод аваачаад хорьсон. Тэгээд гурав хоносон. Ер бол багийнхан 2015, 2016 онд бидний эвгүй юм руугаа орж эхэлнэ. Энэ дээр хамгаалалт байхгүй бол би яах юм бэ гээд байна. Тэрнээс хамгаалалт байх юм бол бид зоригтой юм хийнэ, асуудлаас аймааргүй байна гээд байна.

Ц.Сандуй: Бодлого стратеги нэгдсэн зохион байгуулалттай ажиллахад л дэмжээд өгөх юм бол бидэнд ялах боломж байна. Боломж бол байгаа. Одоогийн хүмүүсийн яриад байгаа шиг урсгалаараа орно гэж байхгүй ш дээ. Нэгдсэн зохион байгуулалтад ороод, нэгдсэн сахилга баттай, бүх юмны  хэрэгжилтийг зохион байгуулалтаар явахад ялахаар байна. Тэрнээс дур дураараа ажиллаад нэг дүүрэг нь ингээд, нэг аймаг нь ингээд байх юм бол хүнд.

М.Энхболд: За ерөнхийдөө болчихсон уу? Баярлалаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

1 220 сэтгэгдэл