|

“1000 ахмадаа баярлуулъя” төсөл нээлтээ хийлээ

Монголын Үндэсний Хүмүүнлэгийн Хорооноос санаачлан зохион байгуулж буй "1000 ахмадаа баярлуулъя” төсөл өнөөдөр Чингэлтэй дүүрэгт нээлтээ хийлээ. Уг арга хэмжээний нээлтэнд тус дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн Хорооны төслийн удирдагч, гүйцэтгэх захирал С.Пүрэвсүрэн, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Н.Амартүвшин нар оролцлоо.

 

Төслийн эхний ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 108 ахмадуудад сар шинийн тавгийн идээ, цагаан идээ гардуулсан юм. Улмаар төсөл цааш үргэлжилж нийслэлийн бүх дүүргийн ахмадуудын төлөөллийг баярлуулах зорилготой аж.

"Ахмадууд бол залуу үе бидний оршин тогнох үндэс юм, та бүхний үлгэр дуурайлал ах захаа хүндлэх ёс, хүн хүнээ хайрлах арга ухааныг залуу хойчдоо өвлүүлэхийн тулд нийгмийг зөв зүйлд уриалан дуудах үүднээс бид өнөөдрийн арга хэжээг зохион байгуулж байна” хэмээн Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хорооны төслийн удирдагч С.Пүрэвсүрэн хэллээ.

Энэхүү сайн үйлсийн төслийг дэмжин Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн холбоо, АПУ ХК, Өгөөж чихэр боов ХХК, ТЭСО корпораци, Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар хамтран хэрэгжүүллээ.


URL: http://www.fact.mn/307313.html 

4 176 сэтгэгдэл