|

Төв аймаг үлийн цагаан оготнотой тэмцэхэд 8.5 тэрбумыг зарцуулна

Төв аймагт үлийн цагаан оготонотой тэмцэх ажил эхлээд 4 дэхь хоногтоо үргэлжилж байна. Хөнөөлт мэрэгчдийн нэг болох Үлийн цагаан оготно нь бэлчээрийн болон тариалангийн талбайд хэт их хэмжээгээр олширон тархаж бэлчээрийн ургамал ихээр буурах, газар нутаг нүцгэрч, хөрсний элэгдэл, эвдэрлийг ихэсгэх үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна.

Төв аймгийн Засаг даргын болон сумын Засаг даргын захирамжаар бэлчээрийн талбайн оготнотой тэмцэх ажил 8500000 төгрөгийн төсөвтэй 2000 га талбайд хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 2017 оны тавдугаар сарын 24 байдлаар 10 туслах  ажилтан, ЗДТГазрын мэргэжилтэн албан хаагчдаас бүрдсэн 9 хүн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй 1650 га талбайд үлийн цагаан оготно устгах ажил хийгдээд ажил үр дүнтэй явагдаж байгаа талаар мэдэгдэв.

 Энэхүү ажилд сумын иргэд, малчид, төрийн албан хаагчид оролцон ажиллаж байгаа аж.

Сэтгүүлч Ч.Зэвэг


0 сэтгэгдэл