|

Төслийн хүрээнд гурван ажилтанд албан хэрэгцээний мотоцикл гардуулав

 

 

Төслийн хүрээнд гурван ажилтанд албан хэрэгцээний мотоцикл гардуулав

 

"Зах зээл бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд "Бэлчээр ашиглах малчдын бүлэг”-ийнгурван ажилтанд албан хэрэгцээний Yamaha маркийн гурван мотоциклыг гардуулжөглөө.

Энэ төслийг НҮБ-ын ХАА-г хөгжүүлэх олон улсын сан, МУЗГ, ХХААХҮЯ-наас2018-2021 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд төсөлд Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх сум хамрагдаж байгаа юм.

Архангай аймагт хэрэгжиж буй тус төсөлд аймгийн төв болон дээрх 3 сум хамрагдаж байгаа ба төслөөр зорилтот бүлгийн ажилгүй эмэгтэйчүүд, иргэдийг бүлэг болгон зохион байгуулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, хөнгөлөлттэй зээл олгох, технологийн болон бусад чиглэлээр чадавхжуулах үнэгүй сургалтад хамруулах юм. Мөн малчдын бүлэг байгуулж, бэлчээр ашиглалтыг сайжруулах, тэдний уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг дээшлүүлэх зорилгоор олон ажлыг зохион байгуулж, хөрөнгө оруулалтыг хийж байгаа аж.

 

Энэ онд төслийн хүрээнд дээрх 3 суманд гүн өрмийн 6 худаг, өвс тэжээлийн 1 агуулах, хадлангийн 1 техник, хадлангийн бага оврын иж бүрдэл 8, бог мал угаах 10 банн, үлийн цагаан огтоно устгах аппарат 16-г тус тус нийлүүлж, зорилтот бүлгийн иргэдийн ажиллах байрыг шинээр барих буюу засварлах ажил хийж эхлээд байна.


22 сэтгэгдэл