|

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 их сургууль


Дэлхий дээрх зарим их сургуулиуд зөвхөн хичээл заадаг газар биш, харин өөрсдөө жинхэнэ үзмэр шиг санагддаг. Эртний барилга, уужим ногоон талбай, онцгой уур амьсгал нь тэднийг жуулчдын очих дуртай газруудын нэг болгодог. Ийм сургуулиудад суралцахаас гадна зүгээр алхаж явахад хүртэл онцгой мэдрэмж төрдөг гэвэл хилсдэхгүй.

1. Москвагийн улсын их сургууль

Москвагийн улсын их сургууль1755 онд байгуулагдсан энэ сургууль Оросын боловсролын нэгэн бэлгэ тэмдэг гэж хэлж болно. Төв байр нь асар өндөр, сүрлэг тул хотын бараг хаанаас ч харагддаг. Кампус нь өргөн, ногоон орчинтой, олон барилга байгууламжтайгаараа жинхэнэ “жижиг хот” шиг.




2. Тринити коллеж

Тринити коллеж1592 онд байгуулагдсан энэ сургууль Ирландын хамгийн алдартай нь. Чулуун зам, эртний барилгууд нь яг л кинон дээр гардаг шиг уур амьсгал бүрдүүлдэг. Харин “Long Room” номын санг нь орж харвал үнэхээр гайхшрахгүй байхын аргагүй.




3. Гренобль-Альпийн их сургууль

Гренобль-Альпийн их сургуульАльпийн уулсын дунд байрладаг учраас байгальтайгаа төгс зохицсон. Цэвэр агаар, уулын үзэмж, орчин үеийн барилгууд нийлээд суралцахад маш таатай орчныг бүрдүүлдэг.




4. Уппсалын их сургууль

Уппсалын их сургуульШведийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг. Эртний барилга, том танхимууд нь сүрдэм атлаа дотно мэдрэмж төрүүлдэг. Энд зөвхөн хичээл орохоос гадна соёлын арга хэмжээнүүд ч их болдог.




5. Гданьскийн политехникийн их сургууль

Гданьскийн политехникийн их сургуульУлаан тоосгон барилга, нарийн хийцтэй фасад нь анх харахад л анхаарал татна. Техникийн чиглэлээрээ алдартай ч архитектурын хувьд ч бас үнэхээр сонирхолтой.




6. Орхусын их сургууль

Орхусын их сургуульДанид байрлах энэ сургууль нам гүм, тайван орчноороо ялгардаг. Нуур, ногоон талбай, шаргал өнгийн барилгууд нь маш дулаан, тав тухтай уур амьсгал бүрдүүлдэг.




7. Ростокын их сургууль

Ростокын их сургууль1419 онд байгуулагдсан, Германы эртний сургуулиудын нэг. Готик хэв маягийн барилгууд нь түүхэн мэдрэмж төрүүлж, далайд ойрхон байрлал нь бүр ч онцгой болгодог.




8. Коимбрагийн их сургууль

Коимбрагийн их сургуульПортугалын бахархал болсон энэ сургууль хуучин хааны ордонд байрладаг. Ялангуяа “Joanina” номын сан нь барокко хэв маягийн жинхэнэ урлагийн бүтээл гэж хэлж болно.




9. Саламанкагийн их сургууль

Саламанкагийн их сургуульИспанийн хамгийн эртний сургуулиудын нэг. Барилгын фасад дээрх нарийн сийлбэрүүдийг харахад жинхэнэ уран барилгын гайхамшиг гэдэг нь шууд мэдрэгдэнэ.




10. Болоньягийн их сургууль

Болоньягийн их сургууль1088 онд байгуулагдсан дэлхийн хамгийн эртний их сургууль. Улаан тоосгон барилгууд, дундад зууны уур амьсгал нь энд очсон хүнд цаг хугацаагаар аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.




0 сэтгэгдэл