|

Батлагдсан тохиолдолтой ойр харьцсан 9 иргэнийг тусгаарлалаа

 

 

Батлагдсан тохиолдолтой ойр харьцсан 9 иргэнийг тусгаарлалаа

 

Хайрхан суманд коронавирусээр халдварласан нэг иргэнийгаймгийн Нэгдсэн эмнэлгийнХалдвартын тусгай эмнэлэгрүү хүргэж, ойр харьцсан 9 иргэнийг тус суман дахь тусгаарлах байранд шилжүүлээд байна.

Одоогийн байдлаар Хайрхан сумын орох,гарах хөдөлгөөнийг хааж, худалдаа үйлчилгээний төвүүд болон сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг бүрэн хаажээ. Аймгийн онцгой комиссоос голомтын цар хүрээг тогтоохоор ЭМГ-ын ахлах тархвар судлаач Э.Бямбацогтын ахалсан шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг Хайрхан суманд ажиллаж байна.

 

Батлагдсан тохиолдол нь нийслэлээс ирэхдээ PCR шинжилгээний сөрөг хариутай байсан боловч хоёр хоногийн дараа ийнхүү давтан шинжилгээгээр илэрсэн. Иймд иргэн бүр хариуцлагатай байж, голомтот бүсээс ирсэн бол гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд сахихыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.


0 сэтгэгдэл