Архангай аймгийн Хайрхан суманд нэг тохиолдол батлагдсан. Тодруулбал, нэг иргэн Хайрхан суманд очихдоо шинжилгээний хариугаа хүлээлгүй замд гарч, Хайрхан суманд очиход хариу нь эерэг гарсан байдаг.
Тиймээс тус батлагдсан тохиолдлыг аймгийн шуурхай арга хэмжээний баг постноос буцааж Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан. Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Улаанбаатарт хамт хоноод шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан сумандаа ирсний дараа давтан шинжилгээ авахад коронавирус илэрлээ.
Ийнхүү Аймгийн шуурхай штаб яаралтай хуралдаж хариу арга хэмжээний багийг томилж тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
0 сэтгэгдэл