Архангай аймгийн Батцэнгэл суманд Ковид-19 вирусын батлагдсан тохиолдлын нэг дүгээр хавьтагч энэ сарын 15-ны өдөр Улаанбаатар хотоос ирснийг тогтоон, тус суманд яаралтай арга хэмжээ аван ажиллаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Архангай аймгийн Онцгой комиссоос Батцэнгэл, Ихтамир суманд ТЭГ зогсолт хийсэн талаар мэдээллэв.
Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.
Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинтай Архангай аймгийн Батцэнгэл суманд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ.
Архангай аймгийн Онцгой комисс: "2020 оны 12-р сарын 01-ний 18:00 цаг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд хатуу хөл хорио буюу ТЭГ зогсолт хийж байна. Ихтамир сумын хувьд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох 3 иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоосон. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан. PCR шинжилгээний хариу хараахан гараагүй байна. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа. Иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй" гэв.
0 сэтгэгдэл