|

Шинжилгээний хариугаа хүлээлгүй Архангай аймгийн Хайрхан суманд очсон иргэн халдвартай нь батлагджээ

 

 

Шинжилгээний хариугаа хүлээлгүй Архангай аймгийн Хайрхан суманд очсон иргэн халдвартай нь батлагджээ

 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 14-ний ням гаригийн өглөө Улаанбаатар хотоос Хайрхан сум хооронд хувийн автомашинтай зорчих хөдөлгөөн хийсэн гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй гарч, улмаар замд нь шинжилгээний хариу ЭЕРЭГ гарчээ. Хайрхан сумын Онцгой комисс шуурхай ажиллаж, батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтөнг хүргэх ажиллагааны баг өглөө 7 цагт Хайрханаас Улаанбаатарлуу хөдөллөө. Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна.


0 сэтгэгдэл