|

ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтлын 8 иргэн Эрдэнэбулган суманд иржээ

 
 

 

Өнөөдөр буюу 2021.02.08-нд ХӨСҮТ-д батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал болох 8 иргэн Эрдэнэбулган суманд 2-р сарын 5-ны өдөр буяны ажлаар ирсэн байна. Эдгээр иргэдээс өнөөдөр /02.08/ PCR шинжилгээний сорьц авсан ба шинжилгээний хариу гарахыг хүлээж байна.
Үүнтэй холбоотойгоор шинжилгээний хариу гартал Эрдэнэбулган сумаас гарах хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хаалаа.
Иргэд Та бүхэн гадуур гарахгүй байх, шаардлагатай тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ чандлана сахина уу. Болж өгвөл гэртээ байж, гэрээс гарахгүй, гэртээ зочин урихгүй байхыг сумын Онцгой комиссоос анхааруулж байна.

0 сэтгэгдэл