|

Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байна


Монголын ноос ноолуурын холбооноос орон нутгаас ноолуур худалдан авч буй өнөөдрийн ханшийн мэдээллийг зарлалаа. Уг ханшийн мэдээг харвал, Ноолуур килограмм тутам нь 195-212 мянган төгрөгийн үнэтэй байна. Тухайлбал, Хөвсгөл, Архангай аймагт нэг килограмм ноолуур 208-212 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь дээд ханш тогтоожээ.
Өнөөдрийн байдлаар нэг килограмм ноолуур:
  • Төв аймагт 201-208 мянган төгрөг,
  • Булган аймагт 202-209 мянган төгрөг,
  • Хөвсгөл аймагт 208-212 мянган төгрөг,
  • Завхан аймагт 198-207 мянган төгрөг,
  • Архангай аймагт 208-211 мянган төгрөг,
  • Баянхонгор аймагт 195-205 мянган төгрөгийн үнэтэй байна.

0 сэтгэгдэл