|

Голомтот бүсээс ирсэн 42 иргэн тусгаарлалтад байна

 

 

Голомтот бүсээс ирсэн 42 иргэн тусгаарлалтад байна

 

Аймгийн Шуурхай штабынменежер, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаацаг үеийн мэдээлэл өглөө.

 

Тэрээр"Аймгийн хэмжээнд авч буй арга хэмжээнүүд үргэлжилж байна. Өнгөрсөн хугацаанд манай аймгийн хэмжээнд тайван, ард иргэд дэглэмээ сайн барьж байна. Онцгой байдлын үед иргэд маань гэртээ байж, хувийн ариун цэвэр сахих, гадаад орчинд амны хаалт байнга хэрэглэх, гарын ариутгалд дээд зэргээр анхаарах, дотоод орчны цэвэрлэгээ агааржуулалтыг хийж, дархлаагаа дэмжихийг ард иргэддээ уриалж байна. Шуурхай штабын үйл ажиллагааны хувьд тандалт судалгаа үргэлжилж, аймгийн хэмжээнд нийт 173 хүн шинжилгээнд хамрагдсан. Бүгд сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар голомтот бүсээс ирсэн 42 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Үүнээс Эрдэнэбулган суманд 10, Хайрхан суманд 18, Жаргалантад 8, Хашаатад 6 иргэн тусгаарлагдсан. Тусгаарлагдсан иргэдийн эхний шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Давтан шинжилгээний хариугаар цаашид тусгаарлах үгүйг шийдвэрлэн ажиллана. Мөн голомтот бүс нутагтай ойрхон зүүн бүсийн постуудаа чангатган ажиллаж байна” гэлээ.


0 сэтгэгдэл