|

Архангай аймгийн Хайрхан сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаажээ

Архангай аймгийн Хайрхан сумаас орох, гарах хөдөлгөөнийг хаажээ

 

Архангай аймгийн Хайрхан суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн учир тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаанд сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Архангай аймгийн Онцгой байдлын газрын дарга Б.Эрдэнэбаатараас тодруулахад "Анх тавдугаар сарын 3-ны өдөр Хайрхан сумын Асгат багийн малчин сумынхаа мал эмнэлгийн газарт дуудлага өгсний дагуу газар дээр нь очиж ажиллаад малын шүлхий өвчний сэжигтэй тохиолдол байж магадгүй гэж үзсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, сэжигтэй тохиолдол байж магадгүй гэж үзсэн учраас мөн эсэх болоод батлагдсан үгүйг би хэлж мэдэхгүй. Хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлэх ёстой байдаг. Гэсэн ч бид ямар нэг байдлаар урьдчилсан сэргийлэх, хамгаалалтын арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Тиймээс л тухайн бүсийг тойрсон хүн, малын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Тодруулбал, Хайрхан сумаас орох гарах хөдөлгөөнийг хаасан учир дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг аль болох тойруу замаар явуулах зэрэг зохион байгуулалтыг өнөөдрөөс хийнэ. Эхний ээлжид сумаас орох, гарах хөдөлгөөнийг хориод байна" гэв.

Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын захирамж:

0 сэтгэгдэл