Мөн Засгийн газар, холбогдох яам, агентлагийн удирдах албан тушаалтан, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид оролцож "Төрөөс мал аж ахуйн салбарын талаар баримтлах бодлого, цаашдын зорилт”, "Мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтын системийн тухай”, "Малчдын эрүүл мэндийн асуудал”, "Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ”, "Малчдын хүнсний аюулгүй байдал-Хуванцар савнаас татгалзах нь”, "Архангай аймгийн бэлчээрийн төлөв байдал”, "Малын чанар ашиг шимийг нэмэгдүүлэх арга зам” зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл хийж байна.
Зөвлөгөөнд тус аймгийн сум бүрээс 50 малчин оролцож, санал бодлоо солилцож байна. Тэд мал аж ахуйн үйлдвэрлэл, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, малчдын хөдөлмөр эрхлэлт, малчдын хүүхдийн сурах орчин, дотуур байрны хангамж, малын хулгайтай тэмцэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, нэгтгэн зөвлөмж гаргах ажээ.
0 сэтгэгдэл