Малчдын улсын зөвлөгөөнийг энэ сарын 26,27-нд Төрийн ордонд зохион байгуулна. Зөвлөгөөнд 800 гаруй малчин, фермерүүдийн төлөөлөл оролцох юм.
Зөвлөгөөнөөр Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Монгол мал үндэсний хөтөлбөр, Малын эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр, Эрчимжсэн мал аж ахуйн үндэсний хөтөлбөр, Мал, амьтны эрүүл мэнд тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдал, мал төллөлтийн явц, төл бойжилт, 2017 оны хадлан тэжээл бэлтгэл ажлын талаар малчдын санал бодлыг сонсож, санал солилцох юм.
Мөн "Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт”, "Малчин өрхийн төлөв байдал цаашид анхаарах асуудал”, "Малын чанар, үржлийн ажлыг сайжруулах боломж”, "Экспортын зориулалттай хурганы мах бэлтгэх боломж” зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдах аж.

Сэтгүүлч Ч.Зэвэг
1 сэтгэгдэл