|

Жаргалант сумын малчдын зөвлөлгөөнөөс уриалга гаргажээ

 

 

Жаргалант сумын малчдын зөвлөлгөөнөөс уриалга гаргажээ

 

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газраас сумынхаа малчдын зөвлөлгөөн хийжээ. Сумын Засаг дарга Л.Батсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ "Мал аж ахуйг хөгжүүлэхэд малчин бүрийн идэвх зүтгэл байхын зэрэгцээ малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлж, бэлчээрээ байнга хамгаалах нь чухал” хэмээн онцлов.


Зөвлөлгөөнд оролцох малчдыг малчид хот айлаасаа өөрсдөө сонгож, оролцуулж байгаагаараа онцлог болсон байна. Зөвлөлгөөнд 300-аад малчин оролцож, сумын мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн байдалд дүгнэлт өгч, хэлэлцүүлэг хийжээ. Малчид мал аж ахуйн хөгжлийг сайжруулахад чиглэгдсэн, тухайлбал, бэлчээр ашиглалт, ашиг шим сайтай таваарлаг мал өсгөх гэх зэрэг санал хүсэлтүүдийг их гаргаж байлаа.


 

Энэ удаагийн мал аж ахуйн зөвлөлгөөнөөс малчдаас төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, өвлийг өнтэй өөдрөг давах чиглэлээр уриалга гаргав.


 

 

Зөвлөлгөөнд ирсэн малчдад сумын мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хандлага, бэлчээр ашиглалт, сэргэх чадавх, бэлчээр ашиглалтад суурилсан зохион байгуулалт, мал аж ахуйн хөгжлийн талаар төрийн бодлого цаашдын зорилт, малын чанар үржлийн ажлыг сайжруулах болон Генетикийн нөөцийн тухай хууль зэргийн талаар мэдээлэл өгсөн байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл