Архангай аймаг энэ онд ойгоос үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолт, арчилгааны огтлолт, цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажлаар бэлтгэх, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх таван зорилгоор хэрэглээний болон галын түлээний шинэс, хуш, хус нийт 105501 м3 мод бэлтгэхээр төлөвлөжээ.
Ойгоос бэлтгэх модыг хэрэглээ, галын түлээ гэх төрлөөс нь хамааран 1м3-ыг нь 37461-771 төгрөгөөр тогтоож, орон нутгийн төсөвт нийт 240.0 сая төгрөгийг оруулахаар тооцоолсон байна.
Өнгөрсөн 2023 онд тус аймаг ойгоос 92.9 мянган м3 галын түлээ, 13.1 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 106.0 мянган м3 мод авч ашиглахаар баталсан байдаг. Өмөнх оны эхний 11 сарын байдлаар ойгоос ашиглаж, бэлтгэсэн модны төлбөр 215.1 сая төгрөгийг төсвийн орлогод оруулсан байна.
0 сэтгэгдэл