Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор эхний 9 сард аймгийн төсөвт 13885.2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 14681.0 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 105.7 хувиар биелүүлсэн байна.
Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 5603.7 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 6399.4 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 114.2 хувиар биелүүлжээ. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Батцэнгэл, Жаргалант, Өндөр-улаан, Хангай, Цэцэрлэг, Цэнхэр, Цахир, Чулуут сумдаас бусад сумд 108.3-180.8 хувиар биелүүлсэн байна.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл ойгоос хэрэглээний мод түлээ ашигласны төлбөр, рашаан ус ашигласны, хог хаягдлын үйлчилгээний хураамж, бууны татвараас бусад нэрийн орлогуудыг 105.0 хувиас 3.5 дахин биелүүлжээ.
Аймгийн төсвийн орлогын 56.4 хувийг тусламжийн орлогоор, 26.2 хувийг орлогын албан татвараар, 1.5 хувийг өмчийн татвараар, 2.4 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХэрэгслийн/, 4.8 хувийг бусад албан татвараар, 6.6 хувийг татварын бус орлогоор, 2.0 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.
1 сэтгэгдэл