|

Цэвэрлэгээний огтлолтоор 80 мянган шоометр түлээ бэлджээ

 

 

Цэвэрлэгээний огтлолтоор 80 мянган шоометр түлээ бэлджээ

 

Архангай /МОНЦАМЭ/. Аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан 2018 онд ойгоос бэлтгэх модны хэмжээнд тулгуурлан талбайн тусгаарлалтын ажлыг 145 га талбайд, Монгол Улсын Засгийн газраас баталсан ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн хүрээнд цэвэрлэгээний огтлолтоор 8900 гаруй шоометр хэрэглээний мод, 80000 гаруй шоометр түлээ бэлтгэсэн байна.


Энэ онд "Ойн тухай” хууль тогтоомж зөрчсөн 14 иргэний хууль бусаар бэлтгэсэн 51.6842 шоометр түлээ, хэрэглээний модны экологи-эдийн засгийн үнэлгээг гаргаж холбогдох арга хэмжээг авчээ. Мөн Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтад нийт 723 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, өрх хамрагдаж 18 зөрчлийг илрүүлэн, нийт 5.400.000 төгрөгийн торгууль, 11148687.72 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.

Өнөөдрийн байдлаар дээрх торгууль, төлбөрийн 70 хувийг барагдуулаад байна


0 сэтгэгдэл