Архангай аймаг энэ онд ойгоос 10.8 мянган м3 галын түлээ, 91.9 мянган м3 хэрэгцээний мод, нийт 102.7 мянган м3 мод авч ашиглахаар баталсан. Оны эхний 1 дүгээр сард 6.2 мянган м3 галын түлээ, 2.0 мянган м3 хэрэгцээний мод, нийт 8.2 мянган м3 мод бэлтгэж хэрэглэсэн байна.
Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 38.2 сая төгрөг төсвийн орлогод оруулжээ. Харин 2021 онд ойгоос 91.2 мянган м3 галын түлээ, 10.0 мянган м3 хэрэгцээний мод, нийт 101.2 мянган м3 мод авч ашиглахаар баталснаас 72.5 мянган м3 галын түлээ, 8.3 мянган м3 хэрэгцээний мод, бүгд 80.4 мянган м3 мод бэлтгэж хэрэглэсэн байна. Бэлтгэсэн модны гоожингийн орлогоор 400.9 сая төгрөг төсвийн орлогод оруулсан байна.
0 сэтгэгдэл