Орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарах Булган сумын Могойн гол-Тээл орчмын Олон нүүрт гэдэг газар 10 га-д ойн цэвэрлэгээний ажлыг сумын ЗДТГ-аас зохион байгуулжээ.
Энэ ажилд сумын Могойнхон, Баянбулаг, Арцад, Буурал хангай, Бяцхан чулуут, Тэмээн чулуу нөхөрлөлүүдийн 80 гаруй гишүүд 40 гаруй машин техник, тоног төхөөрөмжийн хүчээр мод бэлтгэх ажилд оролцсон байна. Нөхөрлөлүүд ойн нөөцөд ашигласны төлбөр 2.440.356 төгрөгийг орон нутгийн төсөвт хуримтлуулж, ойгоос 8 шоометр хуш, шинэс хэрэглээний мод, 1130 шоометр хуш, шинэс галын түлээг бэлтгэн, 800 шоометр буюу 200 гаруй галын түлээний модыг борлуулж, дундын сангаа 20 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлжээ.
0 сэтгэгдэл