|

Аймаг орлогын төлөвлөгөөгөө 114.9 хувиар биелүүлэв

Аймаг орлогын төлөвлөгөөгөө 114.9 хувиар биелүүлэв

Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2019 оны эхний 11 сард аймгийн төсөвт 17272.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 18330.3 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 106.1 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 7122.4 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 8180.3 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 114.9 хувиар биелүүлэв. Төсвийн орлогын төлөвлөгөөг Ихтамир, Хангай, Тариат, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Батцэнгэл, Төвшрүүлэх, Хотонт, Эрдэнэбулган, Цахир, Булган сум 102.8 хувиас 2 дахин биелүүлсэн байна. Харин Өндөр-Улаан, Цэнхэр, Чулуут сум 2.5-6.8 хувиар тасалсан байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл хог хаягдлын үйлчилгээний хураамж, рашаан ус ашигласны төлбөр, агнуурын нөөц ашигласны төлбөр, газрын дуудлага худалдаа, бууны татвар, ойгоос мод түлээ ашигласны төлбөрөөс бусад нэрийн орлогуудыг 101.9 хувиас 2.2 дахин биелүүлсэн байна.

 

Аймгийн төсвийн орлогын 55.4 хувийг тусламжийн орлогоор, 28.0 хувийг орлогын албан татвараар, 1.5 хувийг өмчийн татвараар, 2.0 хувийг тусгай зориулалтын орлогоор /АТӨЯХ-ийн/, 5.2 хувийг бусад албан татвараар, 6.3 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.


0 сэтгэгдэл