|

"Аюулгүй галлагаа" сарын аяныг эхлүүлэв

 
 

"Аюулгүй галлагаа" сарын аяныг эхлүүлэв

 

ОБГ-аас "Аюулгүй галлагаа" сарын аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр Эрдэнэбулган сумын ЗДТГ, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнуудад аяны талаарх мэдээллийг өглөө. Аян нь галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилт, айл өрхийн пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангуулах, объектын гал түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилготой аж.
Эрдэнэбулган сумын хэмжээнд малчдын өрхийн тоог хасаад 5000 гаруй айл өрх байдгийн зөвхөн гэр хорооллын өрхийн гуравны нэг буюу 1500 гаруй өрхөөр орж, зөвлөгөө өгөх ажээ. Коронавирусний халдварын тархалт өндөр байгаа учраас заавал айлд орно гэхгүй зайнаас харьцаж, аюулгүй галлагааны талаар заавар зөвлөгөө өгч ажиллахыг ОБГ-аас чиглэл болгосон.
Аяны хүрээнд ОБГ-аас Эрдэнэбулган сумын ЗДТГ, багийн захиргаадтай хамтран ажиллах ба эрсдэлийн үнэлгээ гаргасны дараа эрсдэл өндөр гарсан багт галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулах боломжтой гэв.
Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдал, пийшин, зуухны аюулгүй байдлыг сурталчлан таниулах ажлыг өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй байдлаар зохион байгуулснаар учирч болох хохирол тодорхой хувиар буурсан байна гэсэн үр дүнг хүлээж байгаа юм байна.

0 сэтгэгдэл