|

Хяналт шалгалтаар 208 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ

Хяналт шалгалтаар 208 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ

Архангай аймгийн ОБГ-аас Эрдэнэбулган сумын 49 аж ахуй нэгж байгууллага, 685 айл өрхийг хамруулан Онцгой байдлын газраас төрийн хяналт шалгалтын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын стандарт, норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж дуусчээ.

Шалгалтаар нийт 1081 зөрчлийг илрүүлж, газар дээр нь 208 зөрчлийг арилгуулсан байна.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 21, албан мэдэгдэл 27-г тус тус бичиж хүргүүлэн хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулжээ. Үүний үр дүнд 305 зөрчлийг арилгуулж ажилласан байна.

 

Энэхүү хяналт шалгалтыг Монгол Улсын Шадар Сайдын баталсан 2, ОБЕГ-ын даргын баталсан 1, ОБГ-ын даргын баталсан 3 удирдамжийн дагуу зохион байгуулжээ.


33 сэтгэгдэл