|

“Өдрийн эрч хүчийг өглөөний нарны алхалтаас” нэг сарын аяны нээлт боллоо

“Өдрийн эрч хүчийг өглөөний нарны алхалтаас” нэг сарын аяны нээлт боллоо

Эрдэнэбулган сумын иргэдийг хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах, явган алхалт хийдэг иргэдийн тоог нэмэгдүүлж эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн, хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт өвчнийг бууруулах зорилгоор "Өдрийн эрч хүчийг өглөөний нарны алхалтаас”нэг сарын аяныг энэ сарын 1-нээс эхлүүллээ.

Сүүлийн жилүүдэд хөдөлгөөний хомсдол, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчлөл, нас баралт нэмэгдэж иргэдийн эрүүл амьдралын чанар буурч байна. Иймд зохион байгуулагч байгууллагуудаас аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагсад болон Эрдэнэбулган сумын багийн иргэдийг өдөр бүр, мөн хуваарийн дагуу алхалт, дасгалдаа идэвхтэй оролцож эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа юм.

Аймгийн төвийн төрийн байгууллагуудын ажилчдын "хангалттай” үнэлгээний дүн жил тутам буурчээ. 2016 онтой харьцуулахад 2019 онд 2.6 хувиар буурсан, биеийн жингийн индексээр хоёр хүн тутмын нэг нь жингийн илүүдэлтэй, 4-5 хүн тутмын нэг нь 1-3 дугаар зэргийн таргалалттай байгаа ажээ.

 

Ирэх 6 дугаар сарын 1 хүртэл өглөө бүр 06.30 цагаас 07.30 цаг хүртэл нийт 10 км газар алхаж, дасгал хөдөлгөөн хийх юм. Алхалтын аяныг аймгийн ЭМГ, БТСГ зохион байгуулж, аймаг, сумын ЗДТГ, өрхийн ЭМТ-үүд дэмжин ажиллаж байна.


2 сэтгэгдэл