|

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолоор үзэсгэлэн гаргав

 

 

 

 

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолоор үзэсгэлэн гаргав

 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хэрэгжүүлж байгаа"Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо"сарын аяны хүрээнд аймгийн ЗДТГ, Монголын тогооч нарын холбоо болон Мастер тогооч нарын холбооны Архангай аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын сургууль,хүүхдийн цэцэрлэгийн тогооч нарын дунд "Хүүхдийн хоолны илчлэг, тэжээллэг, аюулгүй байдал" сэдэвт хоолны үзэсгэлэнзохион байгууллаа.

Үзэсгэлэнг хүүхдүүдийн хоол хүнснээс шалтгаалсан хордлогот халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх, тогооч нар хоорондоо туршлага судлах, солилцох зорилготой зохион байгуулсан байна.

Тус үзэсгэлэнд Эрдэнэбулган сумын таван сургууль, 14 цэцэрлэгийн 52 тогооч өөрсдийн байгууллага дээрээ үдийн хоол, цайнд бэлтгэдэг нэг, хоёрдугаар хоол, салат, талх, нарийн боов, жимс, жимсгэнэ, ундаа, жүүс зэргийн 130 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцжээ.

Мөн дээрх аяны хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй сурагчдад "Ил задгай худалдаа, сургуулийн орчимд худалдаалахыг хориглосон хоол, хүнсний бүтээгдэхүүний болон тэдгээрийн бие махбодод үзүүлэх сөрөг нөлөө", "Гарын ариун цэвэр - Хүнсний аюулгүй байдал" сэдвээр сургалт, "Гараа хэрхэн зөв угаах дадал"-аар үзүүлэх сургалт зохион байгуулсан юм.


156 сэтгэгдэл