|

Сургууль, цэцэрлэгүүдэд аврах зам гарцыг хааж тагласан зөрчил илэрчээ

Сургууль, цэцэрлэгүүдэд аврах зам гарцыг хааж тагласан зөрчил илэрчээ

Аймгийн ОБГ-аас боловсролын байгууллагуудад Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, стандарт, норм нормативын дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сард хийж, дүнг нэгтгэсэн байна.

Уг шалгалтыгЭрдэнэбулган сумын бүх сургууль, цэцэрлэгт хийж гүйцэтгэхэд цахилгаан угсралтыг дүрэм, норм, стандартын дагуу хийгээгүй, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг бүрэн бүрдүүлээгүй, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй, аврах зам гарцыг хааж тагласан, галын дохиоллын систем суурилуулаагүй, гамшгаас хамгаалах хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлээгүй, зориулалтын дагуу захиран зарцуулдаггүй, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлтгүй гэх мэт нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Хяналт шалгалтын ажлын хэсгийнхэн тодорхой хугацаанд зөрчил арилгах чиглэлийг өгч ажилласан байна.

 

Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, стандарт, норм нормативын дагуу урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Монгол Улсын Шадар Сайд, Онцгой байдлын ерөнхий газрын дарга нарын баталсан удирдамжийн дагуу хийжээ.


29 сэтгэгдэл