|

Галын аюулгүй байдлын 3678 зөрчлийг илрүүлжээ

Галын аюулгүй байдлын 3678 зөрчлийг илрүүлжээ

Аймгийн Онцгой байдлын газраас гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 11-р сарын 1-25-ны хооронд хийсэн байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 16 ажлын хэсэг Эрдэнэбулган сумын 6 багийн нийт 1895 айл өрхөд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, галын аюулгүй байдлын үндсэн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 3678 зөрчил илрүүлжээ. Үүнээс 687 зөрчлийг газар дээр нь арилгуулан гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 9, мэдэгдэл 19-ийг тус тус бичиж, холбогдох иргэдэд хүргүүлэн биелэлтэд хяналт тавьж ажилласан байна.

 

Үзлэг шалгалтаар үнс нурмыг зориулалтын төмөр тагтай саванд хийгээгүй, ил задгай асгасан /Үнсний савыг хашаа болон амбаараас 2 метрээс дээш зайд байрлуулах/, гэр хоорондын зайн хэмжээ хэт ойрхон /хоорондын зай хэмжээ 5 метр байх/, янданг дээврийн шатамхай материалаас тохиромжтой зайн хэмжээнд тусгаарлаагүй, яндангийн залгаас буруу хийсэн /20 см-ээс дээш зайтай тусгаарлах/, пийшин зуухны гэмтэлтэй, зуухны пийшингийн урд хамгаалалтын төмөр тавиагүй /50х70 см үл шатах материал тавих/, цахилгааны аюулгүй байдал хангагдаагүй, дур мэдэн өөрсдөө монтаж хийсэн, цахилгаан дамжуулах агаарын шугамыг шатдаг материалаар дээвэр дээр дамнуулан татсан, гэр байшинтай ойрхон шатамхай материал өвс хураасан зэрэг нийтлэг зөрчил илэрчээ.


0 сэтгэгдэл