|

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори нэгдүгээр сургууль 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн байртай боллоо

 
 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори нэгдүгээр сургууль 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн байртай боллоо

 

Эрдэнэбулган сумын нэгдүгээр сургууль 1923 онд байгуулагдаж байсан түүхтэй. Сургуулийн 100 жилийн ой 2023 онд тохиох юм. Өдгөө математик, англи хэлний гүнзгийрсэн сургалттай улсын тэргүүний лаборатори сургууль болж өргөжин тэлсэн тус сургууль 2021-2022 оны хичээлийн жилд 135 багш ажилтантайгаар сургалтын үйл ажиллагаа эрхэлж байна.
 
Сургуулийн барилга 960 хүүхдийн хүчин чадалтай ч 2,200 гаруй сурагч хичээллэж байсан байна. Иймд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай урлаг, спорт заал, номын сан, хоолны заал бүхий хичээлийн байр ашиглалтанд орсноор 1-5 дугаар ангийн 1,000 гаруй сурагчид шинэ байранд хичээллэх боломж бүрдэж байна.
 
Нээлтийн үйл ажиллагаанд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, багш, сурагчдын сурч хөгжих, ажиллах таатай орчинг бүрдүүлснээр сургалтын ахиц гарна гэсэн хүлээлттэй байгаагаа онцоллоо.
Архангай аймаг нь 21 аймгийн хэмжээнд боловсролын чанараараа долдугаар байрт жагсдаг бөгөөд энэ амжилтаа ахиулахыг салбарын сайд захилаа.
Өнөөдрийн байдлаар Архангай аймагт Цэнхэр, Төвшрүүлэх, Өлзийт, Чулуут, Хашаат, Хайрхан, Цэцэрлэг, Цахир зэрэг сумдад хөрөнгө оруулалтын ажлууд үргэлжилж байна.

0 сэтгэгдэл