|

2500 гаруй хүүхэд урлагийн 5, спортын 7 төрөлд өрсөлдлөө

 

2500 гаруй хүүхэд урлагийн 5, спортын 7 төрөлд өрсөлдлөө

 

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөьөлбөрт Боловсролын салбарт Багшийн хөгжил, ирээдүй 1+1 гэсэн 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хүүхэд бүрийг урлаг, спортын аль нэг төрлөөр заавал хөгжүүлэх нь "Ирээдүй 1+1" хөтөлбөрийн гол зорилго юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд "Хүүхдийн урлаг, спортын наадам-2019”-ыг хоёр дахь удаагаа энэ сарын 10, 11-нд Цэцэрлэг хотноо зохион байгууллаа. Урлаг спортын наадамд Архангай аймгийн 19 сумын 24 ЕБС, 34 цэцэрлэгийн 2-18 насны нийт 2500 гаруй хүүхэд урлагийн 5 төрөл, спортын 7 төрөлд авьяас чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Урлагийн төрөлд "Шилдэг Сургууль, Цэцэрлэг”-ээр Эрдэнэбулган сумын 1, 4-р сургууль, 2-р цэцэрлэг, Өндөр-Улаан сумын цэцэрлэг шалгарсан бол "Шилдэг багш”-аар Өндөр-Улаан сумын ЕБС-ийн багш Д.Алтанхундага, "Шилдэг үзүүлбэр”-ээр Хотонт сумын "Дэлбээ” хамтлаг "Гранпри" шагналын эзэн боллоо. Спортын төрөлд "Шилдэг сургууль”-аар Эрдэнэбулган сумын 1-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай сургууль шалгарсан бол "Шилдэг багш”-аар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн багш Б.Батдэлгэр тодорчээ. 


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл