Архангай /МОНЦАМЭ/. Өндөр-Улаан сумын ерөнхий боловсролын сургууль урлагийн заалтай болжээ. Заалыг улсын төсвийн 37.0 сая, орон нутгийн хөгжлийн сангийн 7.0 сая төгрөгийн санхүүжилтээр хуучин спорт заал байсныг өөрчлөн урлагийн заал болгосон байна.
Урлагийн заалтай болж, сурагчдын авьяасыг хөгжүүлэх, хичээлээс гадуурх урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулах нөхцөл бүрдсэн ба хүүхдүүд сэтгэл маш өндөр байгааг сургуулийн багш нь хэлэв. Тус сургууль нь нийт 710 сурагчтай бөгөөд сургуулийн хэмжээнд урлагийн чиглэлээр бүжиг, хөгжим, найрал дууны гэсэн гурван дугуйланд 135 хүүхэд хамрагддаг байна.
Засварын ажлыг "Хөх үзүүр” компани хийж энэ сарын 14-нд хүлээлгэн өгчээ.
1 сэтгэгдэл