|

Эрдэнэбулган сумын 2 дугаар сургууль хичээлийн шинэ байртай болно

Эрдэнэбулган сумын 2 дугаар сургууль хичээлийн шинэ байртай болно

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумын 2 дугаар сургуулийн 960 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ барилгын шавыг өнөөдөр тавилаа.

62 жилийн түүхтэй тус сургууль нь ногоон байгууламж, спортын талбай зэргийг бүрэн тохижуулсан хичээлийн шинэ байраа 2020-2021 оны хичээлийн жилд ашиглалтад авна. Тус сургуульд одоо 1300 гаруй хүүхэд сурч байна. Аймгийн удирдлагуудын зүгээс БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарт хандаж тус сургуулийг дотуур байртай болгох тухай саналыг уламжилсан байна.



6 сэтгэгдэл