Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 430 хүнээс PCR шинжилгээ авахад 2 иргэн, Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний хариу эерэг гарч, шинээр 3 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар нийт тохиолдол 40 боллоо.
Задалбал, Хайрхан суманд 3, Эрдэнэбулган суманд 36, зөөвөрлөгдсөн 1 байна.
Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлын хувьд нийслэл хотоос шинжилгээний бичиг хүлээлгүй гарч, улмаар аймаг руу орох хяналтын пост дээр саатуулагдан, хариу арга хэмжээний баг шуурхай ажиллаж, тухайн иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байна. Хамт явсан иргэнийг тусгаарлах байранд шилжүүлжээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг нүүлгэн шилжүүлж, 30 ортой тусгай эмнэлэг болгон ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн гурван хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.
Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын 555, дам хавьтлын 936 иргэнийг тандалт судалгааны баг тогтоогоод байна.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1421 иргэн байна.
0 сэтгэгдэл