|

Хайрхан суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

 

 

Хайрхан суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

 

Хайрхан суманд 3 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотоос ирсэн нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарснаар аймгийн болон сумын Онцгой комисс яаралтай арга хэмжээ авч, суманд хөл хорионы дэглэм тогтоон, сумаас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоон ажиллаж байна. Халдвартай нь батлагдсан иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчилж байна.

Одоогоор тус суманд байнгын 8 пост, 3 хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна. Хорионы цээрийн дэглэмийг мөрдүүлэхээр онцгой байдлын 5, эрүүл мэндийн газрын 4, цагдаагийн 11, тагнуулын 1, мэргэжлийн хяналтын 1 албан хаагч, мөн 169 төрийн албан хаагч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл үүрэг гүйцэтгэж байна.

Хайрхан сумын нөхцөл байдал – өнөөдөр:

-Өндөр эрсдэлтэй 4, бага эрсдэлтэй 10, дам хавьтлын 51 иргэнийг гэрт нь тусгаарласан.  

-3 автомашинаар 6 төрийн албан хаагч иргэдэд ус түгээлтийг хийж байна.

-11 дэлгүүр, 3 эмийн сан, сумын төвийн иргэдэд гэрээр нь, хөдөөгийн иргэдэд эм, хүнсний бүтээгдэхүүнийг пост дээр хүргэн өгч байна. 

-Өвс тэжээл,  шатахууныг хяналтын цэгээр дамжуулан,  тусгай ажлын хэсгийн хөтөчтэй хамт оруулж, гаргаж байна.

-Сургууль, цэцэрлэг, ахуйн үйлчилгээний төв, банк зэрэг газрууд ажиллаагүй.


0 сэтгэгдэл