|

Халдварын тохиолдол 12-оор нэмэгдлээ

 

 

Халдварын тохиолдол 12-оор нэмэгдлээ

 

Аймгийн Нэгдсэн эмнэлгээс голомтолсон халдварын тоо өмнөх өдрийнхөөс 12-оор нэмэгдэж, Архангай аймагт нийт 18 тохиолдол бүртгэгдлээ. Тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Мөн Тариат, Хангай сумын 15 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өөрөөр хэлбэл, Тариат сумын ойрын хавьтлын 3, Хангай сумын 12 хүний эхний сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн PCR лабораторид шинжлэхэд хариу нь бүгд сөрөг гарчээ.

 

Иргэд тайван байж, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг уриалж байна.


0 сэтгэгдэл