|

Архангай аймгийн Хайрхан суманд халдвар бүртгэгдлээ

 

Архангай аймгийн Хайрхан суманд халдвар бүртгэгдлээ

Улаанбаатараас Архангай аймгийн Хайрхан сумыг зорьсон иргэн шинжилгээний хариугаа хүлээлгүй явж, замын постод хийсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан. Түүнийг постноос буцааж Улаанбаатарт хүргэсэн байдаг. Харин түүний ойрын хавьтал Хайрхан суманд очсон аж. Түүний давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Тухайн иргэн нь батлагдсан тохиолдолтой Улаанбаатарт хамт хоносон аж. Анхны шинжилгээгээр сөрөг гарсан ч давтан хариу нь эерэг гарсан байна.

 

Тус аймгийн шуурхай штаб яаралтай хуралдаж хариу арга хэмжээний багийг томилж тандалт судалгааны ажил үргэлжилж байна.


0 сэтгэгдэл