|

МУГЖ В.Оросоогийн үр хүүхдүүд Цахир сумын Соёлын төвийг засварлаж байна

МУГЖ В.Оросоогийн үр хүүхдүүд Цахир сумын Соёлын төвийг засварлаж байна

/МОНЦАМЭ/.Архангай аймгийн Цахир сумын соёлын төв 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин В.Оросоогийн нэрэмжит болжээ.Энэ жил түүний мэндэлсний 80 жилийн ой тохиож байгаа тул хань, үр хүүхдүүд нь тус соёлын төвд бүрэн засвар хийхээр болж, ажлыг эхлүүлээд байна. Мөн 500 ш уран зохиолын ном хандивлаж, бусад ажилд зарцуулах 60.0-70.0 сая төгрөгийг гавьяатын үр хүүхдүүд санхүүжүүлэх юм байна. Соёлын төвийн засварын ажил 4-р сарын 20-ноос эхэлсэн ба 6 сарын 20-нд дуусах юм байна.

Сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 14.0 сая төгрөгөөр дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, халаалтын тогоогоо шинэчлэхээр аймгийн Засаг даргад хүсэлт тавьжээ.

Ойн үеэр урлаг соёлын алдартай хүмүүс, нутгаас төрсөн дуучид уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт болох юм.

 

Гавьяат жүжигчин В.Оросоогийн гэр бүлийн хүн Хишигжаргал хүүхдүүдийнхээ хамт Улаанбаатар хотноо энх тунх амьдарч байгаа. Соёлын төв гавьяат жүжигчний нэрэмжит болсноор түүний хань ижил, үр хүүхдүүд, ач зээ нар нь аавынхаа алдар нэрийг дурсан мөнхжүүлж, уран бүтээл үйл хэргийг сурталчлан таниулах олон ажил зохион байгуулж байгаа юм.

 

2 сэтгэгдэл