|

Өлзийтийн Соёлын төвийн барилгын ажил 80 гаруй хувьтай байна

Өлзийтийн Соёлын төвийн барилгын ажил 80 гаруй хувьтай байна

Архангай аймгийн Өлзийт суманд улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажлыг "Билэгт багана" ХХК гүйцэтгэж буй бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна.

Уг барилгыг ирэх 06 дугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Өлзийт сумаас гадна Цэнхэр, Хотонт, Цэцэрлэг, Хашаат суманд шинээр соёлын төвүүд барина. Өндөр-Улаан сумын соёлын төвд их засвар хийх юм.


5 сэтгэгдэл