|

Архангай аймгийн Тариат суманд соёлын өв хамгаалах өдөрлөг болно

Архангай аймгийн Тариат суманд соёлын өв хамгаалах өдөрлөг болно

Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт орших хүн чулуу хөшөө, сүм хийдийн туурийг хамгаалах зорилгоор хайс барьж анхааруулга санамж бүхий самбар байршууллаа.

Монгол Улсын Соёлын өвийн тухай хуулийн 17-р зүйлд сум, баг, хорооны засаг дарга нарын соёлын өвийн талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилжээ. Баг, хорооны дарга нар: - Соёлын өвийг хамгаалах хууль тогтоомж,ИНХ болон дээд шатны хурал, Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хууль бус малтлагыг таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх талаар холбогдох албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх, түүх соёлын үл хөдлөх дурсгал түүний орчинг цэвэр үзэмжтэй байлгах хог хаягдалыг цэвэрлэхэд иргэдийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах, Соёлын өвийг хамгаалахад идэвх санаачлагатай оролцсон иргэн ААН байгууллагыг хуульд заасны дагуу урамшуулах, дэмжлэг үзүүлэх, дээд шатны байгууллагад уламжлах, хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэжээ.

Соёлын өвийн тухай хуулийн 60-р зүйлд Түүх соёлын дурсгалт газрын хамгаалалтын дэглэм зөрчсөн иргэн, үүрэг бүхий этгээд, хуулийн этгээдийг 500 мянгаас 10 хүртлэх сая төгрөгөөр торгохоор заажээ. Нутгийн оёлын өв, уламжлалаа хамгаалах өдөрлөгийг энэ сарын 20-нд Тариат сумынхаа соёлын төвд хийхээр болжээ.

0 сэтгэгдэл