|

Туркийн агентлаг Архангай аймгийн сумдад хөрөнгө оруулна

 
Туркийн агентлаг Архангай аймгийн сумдад хөрөнгө оруулнаУлаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай аймгийн зарим сумдад УИХ, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 22-23-нд ажиллалаа. 
 Ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Хотонт сумын соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтай танилцаж, шаардлагатай зарим санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэв. Тухайлбал 2017 оны улсын төсөв болон төсвийн тодотголын төсөлд санал өгсөн ч дэмжлэг аваагүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгыг шинээр барих, их засвар үйлчилгээ хийх, дэд бүтцийг шинэчлэх зарим ажлыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ санхүүжүүлэхээр боллоо. 
 
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Өгийнуур, Хотонт сумын соёлын төвийг дэмжиж 500 ширхэг үзэгчийн суудлаар хангаж тохижуулахаар шийдвэрлэлээ. Хашаат сумын Соёлын төвийн барилга нь 1960 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа дуусч дээвэр нурсан учир зайлшгүй шинээр барих шаардлага үүссэн байна. 
Дээрх 3 суманд хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдаж чадахгүй байна.
 
Иймээс цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулах эсвэл тус бүр 200 хүртэл сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн өргөтгөж 60-100 хүртэл хүүхдийг нэмж авах боломжтой болгох хүсэлтийг орон нутгийн удирдлагууд хүслээ. Харин эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бохир зайлуулах шугамыг шинээр барих, барилгын дэд бүтцийг шийдвэрлэх шаардлагатайг анхааралдаа авч санхүүжилтийг нэн тэргүүнд хийхээр ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи шийдвэрлэхээ мэдэгдэв. 
 
Өгийнуур, Хашаат сумын эмнэлгийн барилгууд 2012 оноос хойш шинээр ашиглалтанд орсон ч барилгын норм стандарт мөрдөгдөөгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын журам зөрчснөөс үүдсэн олон хүндрэл гарах болсон байна. Үүний дотор эмнэлгүүдийн төв хаалганаас хоёрхон метрийн зайд бохирын цуглах савыг байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөлийг ноцтой зөрчиж, байнгын бохир үнэртэхээс гадна өвчтөн орж гарах гарцыг хаажээ. 
 
УИХ, Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат Өгийнуур, Хашаат, Хотонт сумын соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан эдгээр асуудлуудыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ.
 
Эх сурвалж : Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

4 сэтгэгдэл

  1. blog comments:
    All the services provided by Embossitworld, including blog comments and many others, are also reasonably priced. The internet being as powerful as it is, you can easily use the communication and business tools it offers to your advantage. Creating a website that reaches out to a wide audience with the help of the proper internet marketing strategy will allow you to communicate more efficiently than ever.
    blog comments services
  2. Зочин:
    howdy, I’ve been ranking the crap out of “pre spun articles”.
    https://www.thetrever.top/developer/


    Hey – decent blog, just looking around some kind of blogs, seems a quite good platform you are using. I’m currently using WordPress for a few of my sites but planning to change one of them over to a platform similar to yours as a trial run. Anything in particular you’ll recommend about it?https://www.piermontgrands.com.sg/punggol-ura-master-plan/
  3. 皮秒雷射:
    Hi, I’ve been a lurker around your blog for a few months. I love this article and your entire site! Looking forward to reading more! 皮秒雷射
  4. consolidate payday loans:
    Pretty component to content. I just stumbled upon your site and in accession capital to say that I get in fact loved account your weblog posts. Any way I will be subscribing to your augment and even I success you get right of entry to persistently fast.
    consolidate payday loans