|

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл алдагдаагүй байна

 

 

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл алдагдаагүй байна

 

Архангай /МОНЦАМЭ/.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын ажлыг гурван сарын хугацаанд хийсэн батооллогоор алга болсон, дутсан үзмэр байгаагүйг салбар комиссын гишүүд аймгийн удирдлагуудад тайлагналаа.

БСШУС-ын сайдын А/648 тоот Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого явуулах тушаалын дагуу, Архангай аймгийн Засаг даргын А/576 тоот Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого хийх салбар комисс байгуулах тухай захирамжаар байгуулсан салбар комиссын гишүүд өнгөрсөн оны 12-р сараас энэ сарын 20-ныг хүртэлх хугацаанд аймгийн музейн 1724 дэсийн 3930 ширхэг үзмэрийг тоолжээ.

Мөн Булган, Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өлзийт, Ихтамир, Өндөр-Улаан, Чулуут, Тариат, Хангай гэсэн нийт 11 сумын Орон нутаг судлах танхимын 439 дэсийн 690 ширхэг үзмэрийг тоолсон байна.

Тооллогоор 350 дэсийн үзмэрийг Register цахим бүртгэлийн программд үг үсгийн алдаа болон бусад мэдээллийг шинэчлэн бүртгэн авч, бүртгэл мэдээллийн санд баяжилт хийжээ.

Мөн тооллогын явцад салбар комиссын гишүүд сумдын Соёлын өвийн ажилтанд үзмэрийг төрөл зүйлээр нь ангилж, бүртгэн баримтжуулах талаар заавар зөвлөгөө өгсөн байна.


Хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг өмнө нь 2012-2013 онд хийж байсан ба түүнээс хойш аймгийн Музей 29 дэсийн 64ш үзмэрээр, Орон нутаг судлах танхим 17 дэсийн 24ш үзмэрээр Сан хөмрөгтөө баяжилт хийжээ.


2 сэтгэгдэл