|

Орос улс энэ онд 15 удаагын халдлагийг таслан зогсоожээ

 

Орос улс энэ онд 15 удаагын халдлагийг таслан зогсоожээ

 

Энэ оны есөн сарын хугацаанд ОХУ-ын Аюулгүй байдлын алба террорист үйл ажиллагаанд чиглэсэн 26 гэмт хэргийг үйлдэхээс урьдчилан сэргийлж чадсаны 15 нь халдлага байсан байна. Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин өндөр цолтой офицер, прокуроруудыг өндөр албан тушаалд томилох ёслолын үеэр мэдээлжээ.
Тэрбээр мэдэгдэхдээ, "цаашид маш шийдэмгий бөгөөд үр дүнтэй ажиллах нь” зайлшгүй чухал гэв.
Хагас жилийн хугацаанд үйлдэх гэж байсан болон үйлдэхээр төлөвлөж байсан 19 халдлагыг таслан зогсоолоо гэж Оросын Прокурорын ерөнхий газраас наймдугаар сард мэдээлж байжээ.
ОХУ-ын Хабаровын хязгаарын Николаевск дүүргийн засаг захиргааны төв болох Амар мөрний эрэг дэх Николаевск хотын олон нийтийн газруудын нэгд халдлага үйлдэх гэж байсныг таслан зогсоосон тухай тус улсын Аюулгүй байдлын албаны удирдах газар 10 дугаар сарын 25-нд мэдээлжээ.

239 сэтгэгдэл