|

Оросын зүгээс учруулах аюулыг сөрөн зогсохын тулд кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулна

 

Оросын зүгээс учруулах аюулыг сөрөн зогсохын тулд кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулна

Их Британи улс Оросын зүгээс учирч болзошгүй аюулыг сөрөн зогсохын тулд 2 мянган хүнтэй кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулах гэж байгаа талаар телевизийн "Sky News” суваг мэдээлжээ.
Шинэ хэлтэс нь кибер орон зайд дайн өрнүүлэх, давшилтын кибер ажиллагаа явуулахад чиглэгдсэн аж. Энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд Их Британийн эрх баригчид хамгийн багадаа 250 сая паундыг зарцуулах бөгөөд нэмэлт мэргэжилтнүүд авч кибер орон зай дахь давшилтын чадамжаа 4 дахин нэмэгдүүлэх аж.
Өнгөрсөн 3 дугаар сард ОХУ-ын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсны хариуд Их Британийн эрх баригчид Оросын эсрэг кибер халдлага үйлдэж магадгүй байгаа тухай Их Британийн хэвлэлүүд мэдээлж байсан юм. Их Британийн Солсбери хотод болсон энэ хэргээс хойш хоёр улсын харилцаа эрс муудсан юм. Их Британийн эрх баригчид энэ хэрэгт Оросыг холбоотой гэж үздэг бол Оросын зүгээс энэ мэдэгдлийг няцаасан юм. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл