Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Гитлерийн эвслийн эсрэг тэмцэж байсан Норвегийн иргэн Йоахим Реннеберг 99 насандаа таалал төгссөн тухай "Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэрбээр D2O буюу атомын бөмбөг үйлдвэрлэхэд ашигладаг байсан хүнд усны үйлдвэрийг устгах ажиллагаанд оролцож явсан нэгэн аж.
1943 онд буюу Реннебергийг 23 настай байхад нь "Геннерсайд” ажиллагаанд оролцуулж, энэ үеэр тус ажиллагааны бүлгийн оролцогчид Норвегийн Веморкт байрлах хүнд усны үйлдвэрлэлийн Norsk Hydro компанийн үйлдвэрийг устгасан байна.
Тэрбээр 1919 онд Олесунн хотод төржээ. 1940 онд Германы цэргүүд Норвегийг эзлэн авах үед тэрбээр Их Британи руу зугтсан бөгөөд эх орондоо эргэн ирж цэргийн хэд хэдэн ажиллагаанд оролцохын тулд тэрбээр тус улсад цэргийн бэлтгэл хийсэн байна. Дайны дараа Реннеберг радио сэтгүүлчээр ажиллаж, лекц уншдаг байсан гэнэ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
1 сэтгэгдэл